Өнөөдөр МАХН-ын удирдлагууд хэвлэлийн бага хурал хурал зарлалаа. Хуралд МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба, МАХН-ын ХМОНХА-ны дарга З.Бадамсэд нар оролцох бөгөөд МАХН-ын дарга Н.Энхбаяр болон түүнийг хоёрдугаар эмнэлэгт шилжүүлэхийн өлсгөлөн зарласан ээжүүдийн талаар мэдээлэл өгөх аж. Мөн албан тушаалаасаа огцорч магадгүй гэсэн ярианд өртөөд байгаа Эрүүл мэндийн сайд Н.Удвалын талаар ч мэдээлэх юм байна. Хэвлэлийн бага хурал МАХН-ын төв байр Цагаан ордонд 11 цагт болно.


















































