Өнөөдөр Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга У Бангуо Монгол улсад айлчлах гэж байна. Тиймээс Монголын УИХ, Хятадын АТИХ-ын байнгын хорооны хамтын ажиллагааны талаар товч мэдээллийг хүргэж байна.
Хоёр улс 1949 онд дипломат харилцаа тогтоосноос хойш дээд хэмжээнд харилцан айлчлал тогтмол шинжтэйгээр хийгдсээр иржээ.
Ю.Цэдэнбал тэргүүтэй БНМАУ-ын нам, засгийн төлөөлөгчид 1952, 1959, 1962 онд, АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга Ж.Самбуу 1954 онд, МАХН-ын Нэгдүгээр нарийн бичгийн дарга Дамба 1956 онд, АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга Б.Жаргалсайхан 1960 онд, АИХ-ын дарга Л.Ринчин 1988 онд, АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга П.Очирбат 1990 онд БНХАУ-д тус тус айлчилсан бол БНХАУ-ын дэд дарга Жү Дэ 1956 онд, БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны орлогч дарга Лин Богуй 1959 онд, Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Жоү Энлай 1954, 1960 онд, БХАТИХ-ын Байнгын хорооны орлогч дарга Пэн Чун 1987 онд, БНХАУ-ын дарга Янь Шанкунь 1991 онд Монгол Улсад тус тус айлчилжээ.
Хоёр орны парламент хоорондын харилцаа 1990-ээд оноос эрчимжиж Улсын Бага Хурлын дарга, БНМАУ-ын дэд ерөнхийлөгч Р.Гончигдорж 1991 оны 6 дугаар сард БНХАУ-д айлчилж БНХАУ-ын дарга Янь Шанкунь, БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Вань Ли, орлогч дарга Пен Чун нартай уулзаж хилийн боомтуудыг нээх, авто замын тээврийн харилцааны тухай хэлэлцээр байгуулсан байна.
1994 онд БХАТИХ-ын урилгаар Монгол Улсын Их Хурлын дарга Н.Багабанди тэргүүтэй төлөөлөгчид, 2000 онд БХАТИХ-ын Байнгын хорооны дарга ноён Ли Пэн-ий урилгаар УИХ-ын дарга Р.Гончигдорж, 2002 онд УИХ-ын дарга С.Төмөр-Очир, 2008 онд БХАТИХ-ын Байнгын хорооны дарга У Бангоугийн урилгаар УИХ-ын дарга Д.Дэмбэрэл тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-д албан ёсны айлчлал хийжээ.
БНХАУ-ын талаас 1997 онд БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Цяо Ши тэргүүтэй төлөөлөгчид, 2001 онд БХАТИХ-ын Байнгын хорооны Тамгын газрын дарга Пэн Ибин тэргүүтэй төлөөлөгчид, 2009 онд БХАТИХ-ын Байнгын хорооны дэд дарга Сан Гуовэй тэргүүтэй төлөөлөгчид, 2010 онд БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга, ӨМӨЗО-ны Намын хорооны дарга Ху Чунхьхуа тэргүүтэй төлөөлөгчид, 2011 онд БНХАУ-ын ТӨЗО-ны АТХ-ын Байнгын хорооны гишүүн, БШУСЭМ-ийн хорооны дарга Ма Эржүн тэргүүтэй төлөөлөгчид тус тус Монгол Улсад айлчилсан байна.
Ази-Номхон далайн орнуудын парламентын чуулга уулзалт 2011 оны 1 дүгээр сарын 21-нээс 23-ны өдрүүдэд Монгол Улсад болж, тус чуулга уулзалтад БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны дэд дарга Янь Жуньчи айлчлан ирж оролцжээ. Чуулга уулзалтын үеэр УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, дэд дарга Н.Энхболд нартай уулзан хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны хөгжил, эдийн засаг зэрэг өргөн хүрээтэй сэдвээр санал солилцсон байна.
БНХАУ-ын парламент нь нэг танхимтай /БХАТИХ/. БХАТИХ нь 5 жилд нэг удаа сонгууль явуулдаг. Сүүлийн сонгууль нь 2008 онд болсон. Одоогийн БХАТИХ нь 2979 гишүүнтэй. БХАТИХ-ын Байнгын хороо 1 дарга, 13 орлогч даргатай.
Монгол Улсын Их Хуралд Монгол-Хятадын парламентын бүлэг анх 1993 онд байгуулагдсан, 1993-1996 онд УИХ-ын гишүүн Ч.Дашдэмбэрэл, 1996-2000 онд УИХ-ын гишүүн Т.Эрдэнэбилэгт, 2000-2004 онд УИХ-ын гишүүн Ц.Баасанжав, 2004-2008 онд УИХ-ын гишүүн М.Зоригт, 2008-2012 УИХ-ын дэд дарга Г.Батхүү нар тус тус даргаар нь ажиллаж байв.
Энэ удаагийн УИХ дахь Монгол-Хятадын парламентын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн С.Баярцогт, дэд даргаар УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, М.Батчимэг нар ажилладаг. Тус бүлэг 28 гишүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна.
Хоёр улс 1949 онд дипломат харилцаа тогтоосноос хойш дээд хэмжээнд харилцан айлчлал тогтмол шинжтэйгээр хийгдсээр иржээ.Ю.Цэдэнбал тэргүүтэй БНМАУ-ын нам, засгийн төлөөлөгчид 1952, 1959, 1962 онд, АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга Ж.Самбуу 1954 онд, МАХН-ын Нэгдүгээр нарийн бичгийн дарга Дамба 1956 онд, АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга Б.Жаргалсайхан 1960 онд, АИХ-ын дарга Л.Ринчин 1988 онд, АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга П.Очирбат 1990 онд БНХАУ-д тус тус айлчилсан бол БНХАУ-ын дэд дарга Жү Дэ 1956 онд, БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны орлогч дарга Лин Богуй 1959 онд, Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Жоү Энлай 1954, 1960 онд, БХАТИХ-ын Байнгын хорооны орлогч дарга Пэн Чун 1987 онд, БНХАУ-ын дарга Янь Шанкунь 1991 онд Монгол Улсад тус тус айлчилжээ.