УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу "Нарантуул" захыг эзэмшдэг бизнесмен гэдгийг хүн бүр андахгүй. Монголдоо л хамгийн том зах, задгай худалдааны төв болохоор олны анхааралд байдаг. Тэгвэл уг захын газрын асуудлыг хуулийн байгууллага шалгаж эхлээд байна. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн хэлснээр тус захын газрын зөвшөөрлийг хотын захиргаанаас таван жилийн хугацаатайгаар олгодог байжээ. Гэтэл Ш.Сайхансамбуу ямар нэгэн аргаар тав биш, 25 жилийн зөвшөөрөл авсан байна. Тиймээс яг ямар замаар, хэний шийдвэрээр Ш.Сайхансамбуу бусдаас давуу эрх эдэлснийг нь шалгаж байгаа аж. Энэ нь хууль зөрчсөн үйлдэл гэдэг нь ч нотлогджээ. Харин "Нарантуул" захын зөвшөөрлийг цуцлах гэхээр тэнд ажилладаг олон хүн ажилгүй болох тул ямартаа ч захыг хаахгүй байх шийдвэрийг хотын захиргаанаас гаргаад байгаа аж.



















































Сэтгэгдэл (8)