Монголын хөгжмийн зохиолчдын нэгдсэн холбооноос уламжлал болгон зохион
байгуулдаг “Морин хуур-2012” наадам ирэх сарын 3-нд СТӨ-нд болно
Монголын хөгжмийн зохиолчдын нэгдсэн холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг “Морин хуур-2012” наадам ирэх сарын 3-нд СТӨ-нд болно. Энэ наадам 26 дахь жилтэйгээ золгож, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор гурав дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна. Оны шилдэг дуу шалгаруулах тус наадамд нийт 100 гаруй уран бүтээл өрсөлдсөнөөс 25 дуу төгсгөлийн шатанд шалгараад байна. Эдгээр шалгарсан дуунууд бүгд гала тоглолтын үеэр эгшиглэнэ. Энэхүү наадмыг анх 1987 онд Монголын хөгжмийн зохиолчдын нэгдсэн холбоо
МҮОНТВ-тэй хамтарч санаачлан “Морин хуур” нэртэйгээр зохион байгуулж
эхэлсэн. Анхны “Морин хуур” наадмаар УГЗ Ч.Сангидорж “Монгол далай”
дуугаараа түрүүлсэн юм.Д.Ундрах /24tsag.mn/




















































Сэтгэгдэл (1)