
Соёл, спорт, аялал жуулчлалын яам, ССАЖЯ-ны харьяа Спортын бэлтгэлийн
төв, Монголын оюутны спортын холбоо, Спортын холбоод хамтран Монгол
улсын Засгийн газрын 2012 оны 262 дугаар тогтоолоор батлагдсан Монголын
оюутны спортын “Универсиад” III их наадмыг спортын 15 төрлөөр орон даяар
амжилттай зохион байгуулж байна.

Соёл, спорт, аялал жуулчлалын яам, ССАЖЯ-ны харьяа Спортын бэлтгэлийн төв, Монголын оюутны спортын холбоо, Спортын холбоод хамтран Монгол улсын Засгийн газрын 2012 оны 262 дугаар тогтоолоор батлагдсан Монголын оюутны спортын “Универсиад” III их наадмыг спортын 15 төрлөөр орон даяар амжилттай зохион байгуулж байна.
Их наадам тэшүүрийн тэмцээнээр гараагаа эхэлж, энэ сарын 26-27-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн тэшүүрийн талбайд амжилттай явагдаж өндөрлөлөө. Нийслэлийн болон хөдөө орон нутгийн 11 их, дээд сургуулийн спортын цол зэрэгтэй 40 гаруй оюутан тамирчид оролцож аваргууд тодорсон юм. Энэхүү тэшүүрийн тэмцээнээс шалгарсан тамирчид Итали улсын Трентино хотноо ирэх 12-р сард зохиогдох өвлийн 26 дугаар “Универсиад” их наадамд оролцох бүрэн эрхтэй болжээ.
Д.Ундрах /24tsag.mn/