Казахстанд зорчигч тээврийн онгоц осолдож 20 гаруй хүн амиа алдсан талаар “BBC” мэдээллээ.
Казахстанд зорчигч тээврийн онгоц осолдож 20 гаруй хүн амиа алдсан талаар “BBC” мэдээллээ. Тус улсын “SCAT” агаарын тээврийн компаний онгоц өчигдөр Алма-Ата хотын онгоцны буудалд буухаас 20 минутын өмнө буюу 13:13 цагт осолдсон байна. “Challenger-200” онгоцонд багийн таван гишүүн болон 15 зорчигч байсан ч бүгд амь үрэгдсэн байна.
Тээврийн компаний мэдээлснээр Кокшетаугаас Алма-Атагийн чиглэлийн онгоцонд бизнес эрхлэгчдийн бүлэг явж байсан гэжээ. Онгоц цаг агаарын нэн хүнд нөхцөлд буулт хийж газардахдаа хэдэн хэсэг болон хуваагдсан хэмээн мэдээлсэн байна.
Хэргийг мөрдөж буй Казахстаны Прокурорын газар 21 цогцос олдсон хэмээн мэдээлсэн ч “SCAT” компани 20 хүн л зорчиж байсан гэсэн хариу өгчээ. Байцаалт дуусахаас нааш ослын шалтгаан тодорхой болохгүй хэмээн албаны хүмүүс мэдээлсэн байна.
Д.Идэр


























































Сэтгэгдэл (4)