
Боловсрол, шинжлэх ухааны яам их, дээд сургуулийн оюутан элсүүлэх ажлын
бэлтгэлийг хангах, ил тод байдлыг дээшлүүлэх зорилгоор их, дээд
сургуульд элсэгчдийн босго оноог 2013 оны нэгдүгээр сард, сургалтын
төлбөрийн хэмжээг 2013 оны гуравдугаар сард багтаан зарлаж байхаар
болсон.

Боловсрол, шинжлэх ухааны яам их, дээд сургуулийн оюутан элсүүлэх ажлын бэлтгэлийг хангах, ил тод байдлыг дээшлүүлэх зорилгоор их, дээд сургуульд элсэгчдийн босго оноог 2013 оны нэгдүгээр сард, сургалтын төлбөрийн хэмжээг 2013 оны гуравдугаар сард багтаан зарлаж байхаар болсон. Одоогийн байдлаар нийт их, дээд сургуулийн 60 хувь нь босго онооны шаардлагаа Боловсрол, шинжлэх ухааны яаманд ирүүлээд байна. Энэ жил ихэнх их, дээд сургууль, коллеж ерөнхий шалгалтын босго оноог 400-аас дээш тогтоох хандлагатай байгаа юм.
Д.Ундрах /24tsag.mn/