Дэлхийн хамгийн том эрэл хайгуулын интернет систем “Google” өчигдөр
Хойд Солонгосын газрын зургийг улам дэлгэрүүлж нийтэлсэн талаар “BBC”
онцолжээ.
Дэлхийн хамгийн том эрэл хайгуулын интернет систем “Google” өчигдөр Хойд Солонгосын газрын зургийг улам дэлгэрүүлж нийтэлсэн талаар “BBC” онцолжээ. “Google” Газрын зураг сервер дээрээ БНАСАУ-ын дэлгэрэнгүй газрын зургийг нийтэлжээ. Энэ газрын зураг дээр манай дэлхийн хамгийн хаалттай улсын дэд бүтцийн хамгийн жижигхэн обеъктуудыг ч тэмдэглэсэн байна. Жишээлбэл метроны буудал, гольфын талбай зэргийг ч үзэж болно хэмээн сайт бичжээ.
Мөн Хойд Солонгосын багахан хотын хэмжээтэй хэд хэдэн хөдөлмөрийн лагерийг шинжээчид олж харсан байна.
“Google” өөрийнхөө картографын мэдээллийг сайтанд оруулах боломжтой “Мэп Макер” хөтөлбөрийн тусламжтайгаар энэ газрын зургийг олонд нийтлэж байна. Энэ хөтөлбөрийн тусламжтайгаар Афганистан, Мьянмар улсуудын газрын зургийг зохиож байсан юм.
“Google-гийн газрын зураг” сервер дээр газрын зураг нь тавигдаагүй байсан цорын ганц улс бол Хойд Солонгос байсныг олон улс цохон тэмдэглэж байна.
Д.Идэр



















































