
Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга, ноён У Бангуо өнөөдөр Монголд ирлээ. Тэрбээр УИХ-ын дарга З.Энхболдын урилгаар манай оронд хоёр өдөр айлчлах юм. У Бангуо 30 гаруй байгууллагын сэтгүүлчид болон бусад албаны хүмүүсийн хамт өргөн бүрэлдхүүнтэй айлчилж байна. Үүнд БНХАУ-ын Гадаад явдлын дэд сайд Жан Жизюнь, БХАТИХ-ын Санхүү, эдийн засгийн комиссын даргын орлогч Вэй Лючэн, БХАТИХ-ын Байнгын хорооны Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Цао Вэйжоу, БНХАУ-ын Худалдааны дэд сайд Жун Шань нар багтаж байгаа юм. Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга нь манай жишигтэй харьцуулвал УИХ-ын даргатай дүйцэх албан тушаал аж.
Сэтгэгдэл (1)