АНУ-д монголчуудад зориулсан "Цагаан сарын үзэсгэлэн худалдаа 2013"-ыг зохион байгуулах гэж байна.
АНУ-д монголчуудад зориулсан "Цагаан сарын үзэсгэлэн худалдаа 2013"-ыг зохион байгуулах гэж байна. Энэхүү үйл ажиллагааг "Монгол Эвэнтс" байгууллага гуравь дахь жилдээ уламжлал болгон зохион явуулж байгаа аж. "Цагаан сарын үзэсгэлэн худалдаа 2013" ирэх сарын гуравны өдөр АНУ-ын Арлингтон хотын "Сакура" Үйлчилгээний төвд болох юм байна.
Үзэсгэлэн худалдаа америкт ажиллаж, амьдардаг монголчуудад Цагаан сарын тавгийн идээний ул боов, еэвэн, боорцог, ааруул,айраг, өрөм, бяслаг, ээзгий, хайлмаг, тавгийн чихэр, бууз, банш, монгол архи, бурхандаа өргөх зулын шар тос, арц, хүж, хадаг, малгай, дээл, бүс, гутал, хөөрөгний дайлан, монгол дархчуудын бүтээсэн мөнгөн аяга, монголын үнэт чулуугаар хийсэн ээмэг, бөгж гээд олон төрлийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авах боломж олгох аж.
Д.Идэр



















































