
ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг өнөөдөр сэтгүүлчидтэй Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны талаар нээлттэй ярилцлаа. Засгийн газрын зүгээс энэ дөрвөн жилийн хугацаанд нийт 48 шинэчлэл хийх төлөвлөгөөтэй байгаа аж. Яам, агентлагуудын бүтцийг өөрчилсөн нь зөвхөн эхлэл бөгөөд шаардлагатай төсөв хөрөнгийг урт хугацааны хөнгөлөлттэй зээлээр шийдэж болно гэдгийг хэллээ. Харин ярилцлагын үеэр сэтгүүлчид "Эрдэнэс Тавантолгой” болон “Чалко”-той хийсэн гэрээг цуцлах шийдвэр гарсан талаар асуухад Ч.Сайханбилэг сайд "Чалко”-той гэрээ байгуулсан хүмүүсийн дагзанд буу тулгаж байгаад гарын үсэг зуруулчихсан юм болов уу. Эсвэл хувийн ашиг сонирхол орсон юм болов уу гэсэн дүр зураг харагддаг. Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ 110 ам.доллар байхад 70 ам.доллараар гэрээ хийчихсэн. Нүүрс нь 70 ам.доллар болохоор нь 53 ам.доллараар өгдөг сонин гэрээ яваад байгаа. Мөн Зүүн Цанхиас гарч байгаа бүх нүүрснийхээ 80 хувийг “Чалко”-д өгөх ёстой гэж заасан байгаа нь Монголд ашиггүй. Энэ гэрээг цуцалсан нь Монгол Улсын эрх ашигт нийцнэ" гэлээ.
Сэтгэгдэл (7)