Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэ долоо хоногт эрүүл мэндийн салбарт анхаарлаа хандуулж, эмнэлгүүдийн үйл ажиллагаатай танилцаж байгаа билээ. Тэрбээр өчигдөр Эрүүл мэндийн яамны удирдах ажилтны шуурхай зөвлөлгөөнд оролцож, гуравдугаар шатлалын эмнэлгийн жишээ болгож Нэгдүгээр эмнэлгийн үйл ажиллагаатай танилцсан. Тэгвэл Ерөнхий сайд маргааш дүүргийн эмнэлгүүдэд ажиллаж, үйл ажиллагаатай нь танилцах юм байна. Улаанбаатар хотын дүүргийн эмнэлэгүүд хүнд суртал ихтэй, эмчилгээ муу гэх зэрэг олон шүүмжлэлд байнга өртөж, гомдол дагуулж байдаг билээ. 



















































Сэтгэгдэл (1)