АНУ-ын Конгрессын сенат өчигдөр Төрийн нарийн бичгийн шинэ даргаар Жон Керрийг томилсон талаар “CNN” онцоллоо.
АНУ-ын Конгрессын сенат өчигдөр Төрийн нарийн бичгийн шинэ даргаар Жон Керрийг томилсон талаар “CNN” онцоллоо. Ардчилсан намын гишүүн Жон Керриг Америкийн гадаад бодлогын байгууллагын тэргүүнээр батлахад дийлэнх олонхи буюу 94 хууль тогтоогч дэмжиж, гурван хүн эсэргүүцжээ.
Ноён Жон Керри ирэх баасан гаргаас албан тушаалаа өгөх Хиллари Клинтоны оронд ажиллаж эхлэх аж. 2004 онд АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн ч Жорж Бушт ялагдсан тэрбээр Америкийн итгэлтэй, туршлагатай улс төрчдийн нэг юм.
Д.Идэр



















































