“Кока кола” 150 төгрөгөөр үнээ нэмжээ

“М-Си-Эс” компанийн оруулж ирдэг “Кока Кола” ундаа саяхнаас үнээ нэмжээ. Тус ундаа нь нийслэлийн захын дүүргүүдийн дэлгүүрүүдээр 100-150 төгрөгөөр нэмэгдсэн бол томоохон супермаркетад 50 төгрөгөөр нэмэгдсэн байна. Энэ асуудлаар “М-Си-Эс” компанийн маркетингийн албанаас тодруулахад “Цаанаасаа нэм гэсэн. Бид мэдэхгүй байна” гэсэн хариу өгөв.
Өнөөдөр дэлгүүрүүдэд “Кока Кола”–ний ханш 800-1950 төгрөг байгаа бол “Пепси” ундаа 800-1400 төгрөгний хооронд хэмжээнээсээ хамаарч хэлбэлзэж байна.
Сэтгэгдэл (5)