
Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Зүүн зүгийн нутгийн ихэнх, төв болон говийн нутгийн зарим газраар цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, төвийн нутгийн өмнөд хэсэг, говь болон зүүн зүгийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч цасан шуурга шуурна. Хүйтэрч Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Буянт, Ерөө голын сав газраар 23-28 градус, Орхон-Сэлэнгэ, Хараа, Тэрэлж, Онон, Улз голын сав газраар 17-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 градус, бусад нутгаар 12-17 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Цас орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, зөөлөн
цасан шуурга шуурна. 14-16 градус хүйтэн байна.