
Нийслэлийн ЗДТГ-аас Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах ажилд онцгой анхаарч байгаа. Нийслэлийн Агаарын чанарын албанаас "Жайка" олон улсын төлөөлөгчийн газартай хамтран 2009 - 2013 оны хооронд “Улаанбаатар хотын агаарын бохирдлын хяналтын чадавхийг бэхжүүлэх” төслийг хэрэгжүүлж дуусчээ. Уг төсөл дуусч байгаатай холбогдуулан өнөөдөр семинар, уулзалт зохион байгуулахаар болсон байна. Семинарын үеэр Улаанбаатар хотын агаарын бохирдол ямар хэмжээнд байгаа, агаарын бохирдлыг бууруулахын тулд авсан арга хэмжээний болон уг төслийн үр дүнгийн талаар хэлэлцэнэ. Нэгдсэн семинар "Монгол – Япон" төвийн хурлын зааланд 13:30 цагт болно.