
Өнөөдөр Сүхбаатарын талбайд "UB dance school” –ээс санаачлан "Хүүхдүүд агаарын бохирдлын эсрэг" нэртэй flash mob–ыг зохион байгуулна. Тус flash mob-ын зорилго нь холбогдох байгууллага эрх баригчдад агаарын бохирдол ямар түвшинд байгааг сануулах анхааруулах юм байна. Харин өөрсдийнхөө цэвэр агаарт эрүүл амьдрах эрхийг хангуулахыг хүссэн бүх хүмүүст тус ажиллагаа нээлттэй аж. Зуу гаран залуу цагаан өнгийн амны хаалтаар ижилсэх бөгөөд балет, зумба, латин бүжиг, брек дэнс, электро зэрэг бүжгийн олон төрлийн үзүүлбэр хийх аж. Тус арга хэмжээг "Мөрөөдлийн эмэгтэйчүүд" ТББ санаачилж байгаа бөгөөд "UB dance school" Нийслэлийн нутгийн зөвлөл, "Инээдэг маск" хөтөлбөр, МҮОНРТ хамтран зохион байгуулна.