Зарлиг, тушаалын журам ёсоор энэ сард 106 сая төгрөгийг Олимпийн наадмын
медальтан 11, Олимпийн наадам, дэлхийн аваргын хос медальтан 11,
Паралимпийн наадмын медальтан 1, Дэлхийн аваргын медальтан 25 нийт 48
тамирчдад мөнгөн урамшуулалыг олгоход бэлэн болсон талаар ССАЖЯ-ны
БТСБХЗГ-ын дарга Д.Жаргалсайхан хэлж байна

Өнөөдөр 11.40 цагт Төрийн ордоны ёслолын баганат танхимд Монгол улсын Ерөнхийлөгчийн 151 дүгээр зарлигийн дагуу Олимп, дэлхийн аваргын медальтнуудад батламж, алтан карт гардуулах ёслолын арга хэмжээ болно. Зарлиг, тушаалын журам ёсоор энэ сард 106 сая төгрөгийг Олимпийн наадмын
медальтан 11, Олимпийн наадам, дэлхийн аваргын хос медальтан 11,
Паралимпийн наадмын медальтан 1, Дэлхийн аваргын медальтан 25 нийт 48
тамирчдад мөнгөн урамшуулалыг олгоход бэлэн болсон талаар ССАЖЯ-ны
БТСБХЗГ-ын дарга Д.Жаргалсайхан хэлж байна. Энэхүү үйл ажиллагааг Монгол улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, ССАЖЯ хамтран зохион байгуулж байна. Ерөнхийлөгчийн “Батламж” бичгийг, тухайн тамирчны зурагтай мөнгөн
урамшуулал бүхий алтан картыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын
газрын дарга П.Цагаан, УИХ-ын гишүүн, ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл болон
яамны удирдлагууд гардуулан өгөх юм байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн
уг зарлиг тамирчдын хөдөлмөрийг үнэлж, цаашид спортын салбарт шинэ залуу
хойч үе төрөн гарахад дэмжлэг болох ажээ.
Т.Хулан