
Хүүхэд залуучуудын дунд шатрын спортыг сурталчлан таниулах тэдний
авъяас билгийг нээн хөгжүүлж, ирээдүйн мастеруудыг бэлтгэх зорилгоор жил
бүр “Цодгор хүү” тэмцээнийг зохион байгуулдаг билээ.

Хүүхэд залуучуудын дунд шатрын спортыг сурталчлан таниулах тэдний авъяас билгийг нээн хөгжүүлж, ирээдүйн мастеруудыг бэлтгэх зорилгоор жил бүр “Цодгор хүү” тэмцээнийг зохион байгуулдаг билээ.
Энэ жилийн улсын аврага шалгаруулах “Цодгор хүү 2013” тэмцээн Монголын хүүхдийн ордонд өчигдөр нээлтээ хийсэн байна. Тус тэмцээнд долоо хүртэлх, 8-9 нас, 10-11 насны охид хөвгүүдийн нийлсэн 180 гаруй өсвөрийн шатарчид өрсөлдөхөөр бүртгүүлжээ. Шатрын тэмцээн ирэх сарын 1-нийг хүртэл Монголын Хүүхдийн ордонд зохион байгуулагдана.
Д.Ундрах /24tsag.mn/