Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

К.Жархынбек: Монголд мөнгө угаасан хэргээр нэг ч хүн ял авч байгаагүй. Манайх хар жагсаалтанд ороход ойрхон байна

2013-2-01
0
ЖИРГЭХ


 оооооооооn   МИАТ-ийн хуучин удирдлагууд албан тушаалаа ашиглан их хэмжээний мөнгө угаасан гэх хэрэгт холбогдон шалгагдаж байгаа. Мөнгө угаах гэмт хэргийн талаар өмнө нь Монголд ийм хүчтэй яригдаж байсангүй. Тиймээс олон улсын шинжтэй гэмт хэрэг судлаач К.Жархынбектэй мөнгө угаах гэмт хэрэг Монголд ямар хэмжээнд байгаа талаар ярилцлаа.

- Мөнгө угаах гэмт хэрэг гэж юу вэ? Монголд хуулийн ямар зохицуулалт байдаг юм бэ?
- Хууль бусаар мөнгө олж аваад түүний гарал үүслийг нуун далдлах зорилгоор гүйлгээнд оруулаад эргээд түүнийгээ хууль ёсны дагуу олсон мөнгө мэт  харагдуулахыг мөнгө угаах гэмт хэрэг гэж үздэг. Үүнийг манай Эрүүгийн тухай хуулинд гэмт хэрэг гэж үзэн мөн Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хуулиар зохицуулдаг.

- Тэгвэл өмнө нь мөнгө угаасан хэргээр ял оноож байсан тохиолдод манайд байдаг уу?
- Манайд мөнгө угаасан хэргээр эрүүгийн хэрэг үүсч, шалгагдаад шүүхээр ял шийтгэл оноосон тохиолдол нэг ч байдаггүй. 2009 онд “Анод” банк дампуурч байхад энэ банкаар дамжуулж мөнгө угаадаг байсан гэж үздэг. Өөрөөр хэлбэл “Анод” банкаар орж ирсэн мөнгийг гадаадад гаргаад өөрсдөө эргүүлээд авчихдаг байсан. Тиймээс дампуурсан нь мөнгө угаах үйлдэл байсан гэж үздэг л дээ. Түүнээс хойш өнгөрсөн жилийн гуравдугаар сард Беларусын иргэн “Голомт” банкаар дамжуулан мөнгө угаасан гэх мэдээлэл хэвлэлээр тарсан. Тэр иргэнийг гэмт хэрэг үйлдсэн байх магадлалтай гэж сэжигтнээр татаад, прокурор дээр хяналтын шатанд очсон юм. Гэхдээ энэ хэрэг яаж шийдэгдсэн, хэрэгсэхгүй болсон эсэх талаар мэдээлэл алга байна.

- МИАТ-ийн хэрэг монголчуудад мөнгө угаах гэмт хэргийн анхны том шуугиантай хэрэг. Ер нь энэ хэргийг илрүүлэхэд механизм нь яаж ажилладаг юм бэ?

- “МИАТ” бол Дайны эрсдлийн даатгалаас хууль бусаар мөнгө олоод түүнийгээ эргүүлээд өөрсдийнхөө дансанд хийж Монгол руу оруулсан нь мөнгө угаах гэмт хэргийн тодорхой шинж л дээ. Ер нь Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд Монгол банкны дэргэдэх Санхүүгийн мэдээллийн албанд банк, банк бус санхүүгийн байгууллага, даатгалын компани, үнэт цаасны зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллага, барьцаалан зээлдүүлэгч, хадгаламж зээлийн хоршоо, төлбөрт таавар бооцоот тоглоомын үйлчилгээ эрхэлдэг этгээдүүд сэжигтэй бэлэн мөнгөний гүйлгээний талаар сар бүр мэдээлэх үүрэгтэй байдаг. Сэжигтэй гүйлгээ гэдэг нь 20 сая буюу түүнээс дээш үнийн дүнтэй бэлэн болон бэлэн бус мөнгөний гүйлгээг хэлдэг юм. Мөн уг гарвал нь тодорхойгүй, очих эзэн нь ч бүрхэг байдаг. Банкуудын явуулсан мэдээлэлд Санхүүгийн мэдээллий алба дүн шинжилгээ хийгээд шаардлагатай гэж үзвэл хуулийн байгууллагад шилжүүлдэг. Сэжигтэй гүйлгээний тоо 2008 онд 94.206 байсан бол 2011 онд 477,880 бүртгэгдсэн. Жил ирэх тусам их хэмжээний мөнгөн гүйлгээний тоо нэмэгдэж байгаа. Тэр ч утгаар мөнгө угаах гэмт хэрэг гарах магадлал өндөр байна.
 
- Тэгвэл энэ гэмт хэргийг илрүүлэх гол газар нь банк, санхүүгийн байгууллага гэж ойлгож болох уу?
- Тийм. Сэжигтэй гүйлгээг банк, банк бус санхүүгийн байгууллага л илрүүлдэг. Тэгэхээр яг мөнгө угаах гэмт хэрэг цэцэглэх боломж олгодог газар нь банк. 2008 онд 12, 2010 онд 23, 2011 онд 55 гээд жил ирэх тусам  нэмэгдэж байна. Гэхдээ асар их мөнгөний эргэлт дундаас ийм цөөхнийг хянан шалгана гэдэг бас хангалтгүй, хяналт сул байгааг харуулж байна. 2011 онд 141 сэжигтэй гүйлгээ хийсэн байхад 71-д нь л дүн шинжилгээ хийсэн. Манай хуулийн байгууллагууд хамтарч ажиллаж чадахгүй байна уу гэж харагддаг.

- Ял шийтгэл нь ямар хэмжээнд байдаг вэ?
- Манайд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-250 дахин нэмэгдүүлсэнтэй адил мөнгөөр торгох эсвэл таван жил хорих ялаар шийтгэнэ гэсэн байдаг. Харин давтан эсвэл зохион байгуулалттайгаар бүлэглэж, албан тушаалаа урвуулан ашигласан бол эд хөрөнгийг нь хурааж 5-15 жилийн ял оноохоор заасан байдаг. Гэм буруутай нь тогтоогдсон бол хуульд заасан хөнгөрүүлэх үндэслэл байна уу, Өршөөлийн тухай хуульд хамруулах боломжтой юу, шүүгдэгчийн оролцоо ямар байсан бэ гэх зэрэг хүчин зүйлүүдээс хамаарч хамгийн доод тал нь 5 жилийн хорих ял оноодог гэсэн үг. Бүлэглэж үйлдсэн бол 5 жилээс доош хорих ял онооно. Бусад улс оронд ч хариуцлага ийм хэмжээнд байдаг. Боломжийн хэмжээ.

- Мөнгө угаах бол олон улсын шинжтэй гэмт хэрэг. Монгол улс дэлхийн бусад оронтой харьцуулахад хаана явж байна вэ?

- Монгол улсад эдийн засгийн хөгжил асар хурдацтай нэмэгдэж, гадаадын хөрөнгө оруулалт их орж ирж байгаа. Энд мөнгө, хөрөнгө оруулалт нь өөрөө хууль ёсны мөнгө үү, үгүй юу гэдэг асуудал гарч ирнэ. Тэгэхээр бид гадаадын их хэмжээний хөрөнгө оруулалт нь  мөнгө угааж байна уу, хууль ёсны дагуу байнау уу гэдэгт хяналт тавих зайлшгүй шаардлага бий болсон. Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх түр хороо /FATF/ гэж байдаг. Энэ байгууллага тухайн орон олон улсын гэрээнд заасны дагуу мөнгө угаах гэмт хэрэгт хяналт тавьж байна уу гэдгийг харгалздаг. Гэтэл манайх саарал буюу хяналтанд байгаа оронд багтаж байна. Нэг ёсондоо санхүүгийн харилцаа тогтоохдоо болгоомжлоорой гэсэн сануулгатай орны тоонд орж байгаа юм. Хэрэв хар жагсаалтанд орж, Монгол улс мөнгө угаах, дамжуулах төв болсон гэж зарлавал олон улсад нэр хүнд унаж, санхүүгийн харилцаанд хүндрэл гарна. Тиймээс бид тэр хар жагсаалтанд орохгүйн тулд ямар нэг алхам хийх хэрэгтэй байгаа юм. Мөнгө угаах гэмт хэрэг газар авбал банк санхүүгийн байгууллагатай харьцахдаа  хөрөнгө оруулалт хийхдээ мөнгө угааж, хууль бусаар ажилладаг гэсэн төсөөлөлтэй болчихдог. Эргээд дотооддоо төрийн мөнгийг их хэмжээгээр угааж, цөөн хэдэн хүн завшиж, баяждаг. Банк, санхүүгийн байгууллагын хувьд хэд хэдэн эрсдэл байна. Нэр хүнд,  хууль, эд хөрөнгийн эрсдлүүд гэх зэрэг. Хэсэг хугацаанд тухайн банкны үйл ажиллагаа зогсоход хувьцааны үнэ буурч, ашиг нь багасах, хэрэглэгчээ алдах гэх мэт эрсдлүүд хүлээж байдаг. Хуулийн  хүрээнд тухайн банкыг  татан буулгадаг, торгодог.

- Хар жагсаалтанд ямар орнууд байдаг вэ?

- АНУ, Европын орнууд энэ гэмт хэргийг илрүүлэхэд багагүй чармайлт гаргаж байгаа.  Харин 2011 оны байдлаар Хойд Солонгос, Иран,  Шри Ланк, Боливи, Куба, Этиодп , Кэни, Серби, Турк зэрэг 12 орон хар жагсаалтанд орсон. Монголыг оролцуулаад 23 орон саарал жагсаалтанд байдаг.

- Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд Х.Тэмүүжин сайд өөрчлөлт оруулах гэж байна. Өмнөх хуулийн сул тал нь юу байв?

 - Би түүхий хууль болсон байж магадгүй гэж үздэг. Яагаад гэвэл  Монгол банкны Санхүүгийн мэдээллийн албанд л бүрэн эрх олгочихоод байна. Энэ хуулинд прокурор, банк санхүүгийн байгууллага ямар үүрэгтэй байх, яаж хамтран ажиллах талаар нарийн зааж өгөх хэрэгтэй байх. Ялангуяа банкуудын дотоод хяналтыг сайжруулж, боловсон хүчин нь энэ мөнгө угаах гэмт хэргийн талаар нарийн ойлголттой байх ёстой.  Банк нь сэжигтэй мэдээлэл явуулсан ч Санхүүгийн мэдээллийн албанд очоод гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн байсан уу, биш байсан уу гэдгийг эргээд мэдээлдэггүй байдал анзаарагдаж байна.  Санхүүгийн мэдээллийн албанд хянан шалгагч гэж байдаг. Үүнд банк, санхүүгийн байгууллагад гурваас дээш жил ажилласан хүн гэж заасан байгаа.  Харин энэ шалгуур дээр сургалтанд хамрагдсан, мэргэшсэн хүн гэж нэмэх хэрэгтэй.

- Шинэчилсэн хуулийн төсөлд ямар өөрчлөлт ороосой гэж бодож байна?

- 2011 онд Монголын банкуудын үйл ажиллагааны тайлантай танилцахад мөнгө угаах гэмт хэргийн талаар ажилчиддаа сургалт явуулсан зүйл байхгүй. Банкуудад ажилтнууддаа ийм гэмт хэрэг, ийм шинж чанартай байдаг гээд сургалт явуулах ёстой. Сургалтанд хамрагдсан сертификаттай хүнийг авч ажиллуулах хуулийн шаардлагыг оруулж өгөх ёстой гэж боддог. Тэгж байж гэмт хэргээс урьдчилан сэргийлж чадна. Сэжигтэй гүйлгээ илт мэдэгдэнэ. Их хэмжээний мөнгө авч эсвэл дансанд шилжүүлж байгаа хүний сэтгэлзүйгээр нь л мэдчихдэг. Сэжигтэй гүйлгээ гэж үзсэн тохиолдолд нэмэлт анкет өгдөг л дөө.  Миний санал бол  Хууль зүйн сайд Х.тэмүүжин Мөрдөх алба байгуулах тухай хууль санаачлаад боловсруулж байгаа юм байна. Миний бодлоор Монгол банкны Санхүүгийн мэдээллийн албыг татан буулгаж, Мөрдөх албанд чиг үүргийг нь шижлүүлэх хэрэгтэй гэж боддог. Мөрдөх албанд хар тамхи, хүний наймаа, зэрэг олон улсын шинжтэй, илрүүлэхэд маш төвөгтэй хэргүүдийг шалгадаг. Тэнд ч бас яг мөнгө угаах гэмт хэргээр мэргэшсэн хүн ажиллуулах хэрэгтэй. Мөн энэ сэдвээр хуулийн салбарынхны дунд хэлэлцүүлэг явуулж, хуулийн төслийг батлахаасаа өмнө сайн шүүгээсэй гэсэн саналтай байна.

- Ярилцсанд баярлалаа.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (19)

  • DR. ADITY (102.89.76.119)
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 05 сарын 02 | Хариулах
  • DR. ADITY (102.89.76.119)
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 05 сарын 02 | Хариулах
  • Тод (103.9.90.194)
    Үнэхээр сайхан мэдээллээр баялаг ярилцлага болжээ. МУд ч мөн энэ төрлийн ОУ-н гэмт хэрэг ихсэх хандлагатай байгаа. Ялангуяа хяналтын системээ сайжруулахгүй бол дамжуулах зам нь ч болох магадлал маш өндөр байх шиг санагддаг. танд амжилт хүсье...
    2014 оны 12 сарын 10 | Хариулах
  • Жанка (178.88.168.126)
    сайн бичсэн байна.Тйм залуу насандаа их юм сурч их мэдлэгтэй болжээ энийг уншиж ойлохгүй байна геээд байгаа хүмүүс өрсдийнхөө мэдлэггүйг харуулаад байгааг л харуулж байна. Муундаг л байна.Амжилт!!!!
    2013 оны 07 сарын 30 | Хариулах
  • AMJILT (202.179.11.202)
    AMJILT HUSE
    2013 оны 07 сарын 30 | Хариулах
  • heey (78.186.134.115)
    good luck brooo
    2013 оны 03 сарын 01 | Хариулах
  • (49.0.196.72)
    hen ch yamarch heregt orohgui,udahgui namjaad hen negen zoliosond 3 jiliin yal avaad duusna....unen n l ene bndaa
    2013 оны 02 сарын 02 | Хариулах
  • nurbolat len (84.240.203.240)
    i wish you good luck in your future life my friend, i hope you can do your best
    2013 оны 02 сарын 02 | Хариулах
  • Tulpar Janibyek (202.179.11.202)
    ih sain baina sain mergeljilten boljee... Mongoliin tsashid garah gemt heregvvdtei shudraga temtsehiin ooriinhoo medlege ashiglaj ajilna gedegd itgeltei baina... zarim hvmvvs orsdoo hiij chadahgvi bj ajil hiij bui hvmvvsiig shvmjvvleh ni es surtahungvi hereg bh gj bodoj bna
    2013 оны 02 сарын 02 | Хариулах
  • hehe (203.241.247.100)
    amjilt hysie bolj l bna sh dee hyn shyymjlehed amarhan hiihed hetsyy gej
    2013 оны 02 сарын 02 | Хариулах
  • vnen (67.163.47.243)
    Goe bichjee, amjilt xvsie,bayarlalaa.
    2013 оны 02 сарын 02 | Хариулах
  • (202.55.191.35)
    sain mergejilten bnaa
    2013 оны 02 сарын 01 | Хариулах
  • (202.131.225.194)
    ямар ч утгагүй юм байна. олон улсын гэмт хэрэг судлаач гэнэ үү хаха
    2013 оны 02 сарын 01 | Хариулах
  • Good Luck (178.91.19.151)
    Amjilt husie
    2013 оны 02 сарын 01 | Хариулах
  • (133.5.11.10)
    iim ch hvnees yria awah gej dee
    2013 оны 02 сарын 01 | Хариулах
  • kkk (203.91.112.198)
    Энэ хүнээс ярилцлага авч байгаа хүмүүс тэнэг байх юу гээд байгаа нь тодорхойгүй байна.
    2013 оны 02 сарын 01 | Хариулах
  • Ha ha (108.239.95.77)
    Yunii mungu ugaah gej mangartaad baigaan. Zugeer l turiin umchnuus hulgai hiisen hereg.
    2013 оны 02 сарын 01 | Хариулах
  • (122.201.18.141)
    ..33...К.Жархынбек t good luck
    2013 оны 02 сарын 01 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    4 цаг 10 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    5 цаг 35 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    5 цаг 58 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    8 цаг 24 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    9 цаг 39 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    10 цаг 19 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    10 цаг 33 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    11 цаг 3 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    11 цаг 33 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    Өчигдөр 18 цаг 00 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    Өчигдөр 16 цаг 54 мин
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    Өчигдөр 16 цаг 36 мин
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    Өчигдөр 16 цаг 30 мин
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    Өчигдөр 16 цаг 11 мин
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    Өчигдөр 16 цаг 04 мин
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    Өчигдөр 12 цаг 49 мин
  • Домогт хаалгач Мануэль Нойер шигшээ багийн замналаа өндөрлүүллээ
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Гакпогийн сэтгэл шимшрүүлэм гоол
    Өчигдөр 11 цаг 01 мин
  • Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • “Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК