Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ч.Алтангэрэл: Шинийн 15-ний дотор үйлдсэн буян тэр хэрээр арвиждаг

2013-2-09
0
ЖИРГЭХ
Морилон ирж буй “Тийн ялгуусан” хэмээх харагчин усан могой жил улс орон, ард түмний амьдралд сайн сайхныг авчрахыг цагаан сар тэмдэглэдэг бүхий л улс үндэстнүүд билэгдэж, сар шинийн баяраа тэмдэглэхээр хөл хөөр болж байна. Жил бүр өөр өөрийн өнгө аястайгаар цагаан сараа бид угтдаг. Гэхдээ тэр нь ихэнхдээ хүмүүсийн санаа сэтгэл, жил мэнгэнээс хамаарч янз бүрийн үрийг дагуулдаг хэмээн монголчууд үздэг билээ. Бид  ургаж буй жилийн өнгө ямар байх талаар Дашчойлон хийдийн зурхайч лам, Ч.Алтангэрэлээс тодрууллаа. Монголчуудын одон зурхайн тоолол ба 17-р жарны “Тийн ялгуусан” хэмээх усан могой жилийн өнгө, нуруу, 12 жилтний төөрөг, засал Шинийн 1-ний өглөө зүг мөрөө гаргах зурлагын талаарх ярилцлагыг уншина уу?

IMG1080Морилон ирж буй “Тийн ялгуусан” хэмээх харагчин усан могой жил улс орон, ард түмний амьдралд сайн сайхныг авчрахыг цагаан сар тэмдэглэдэг бүхий л улс үндэстнүүд билэгдэж, сар шинийн баяраа тэмдэглэхээр хөл хөөр болж байна. Жил бүр өөр өөрийн өнгө аястайгаар цагаан сараа бид угтдаг. Гэхдээ тэр нь ихэнхдээ хүмүүсийн санаа сэтгэл, жил мэнгэнээс хамаарч янз бүрийн үрийг дагуулдаг хэмээн монголчууд үздэг билээ. Бид  ургаж буй жилийн өнгө ямар байх талаар Дашчойлон хийдийн зурхайч лам, Ч.Алтангэрэлээс тодрууллаа. Монголчуудын одон зурхайн тоолол ба 17-р жарны “Тийн ялгуусан” хэмээх усан могой жилийн өнгө, нуруу, 12 жилтний төөрөг, засал Шинийн 1-ний өглөө зүг мөрөө гаргах зурлагын талаарх ярилцлагыг уншина уу?

-Цагаан сарын баяр болох гэж байна. Монголчууд бид энэ баяраа ер нь ном журмаар нь зөв тэмдэглэж чаддаг уу?

- 17-р жарны “Тийн ялгуусан” хэмээх усан могой жил гарч байна. Энэ жил их сайхан жил болох төлөвтэй гэж үзэж байгаа. Ер нь өвлийн гурван сар дуусаад хаврын эхэн сар гарч байгаа энэ цагт жилийг өнтэй давлаа мөн урин цаг ирж байна гэдэг үүднээсээ уламжлалт цагаан сарынбаяраа тэмдэглэж ирсэн нь эртнээс мартагдаагүй ёс заншил юм. Цагаан сар гэдэг баярыг мартуулах гэж олон янзын зүйл хийж байсан. Нэг нас нэмж, жилдээ өнтэй орж, дараа жилдээ сайн сайхан, эрүүл энх байх ажил төрөл нь өндөр бүтээмжтэй байхыг бэлгэдэж цагаан сараа бид тэмдэглэж иржээ. Ер нь битүүндээ бүхий л зүйлээ цэвэрлэсэн байх ёстой. Шинийн 1-нд бэлдэж тавгийн идээ чихэр боов, бэлгээ бэлддэг уламжлалтай.

- Ер нь бэлэг өгөх нь хэр зөв юм бэ?


- Энэ талаар их л шүүмжлэл хэлэх юм. Ер нь өглөг гэдэг бол буян юм. Тийм учраас буян хийж хүүхэд багачуудын гар дээр ямар нэгэн зүйл тавьж байсан нь бол монгол хүний зан заншил аргагүй мөн. Өглөг өгч хүнд буян хийж байгаа гэдэг утгаараа бэлэг өгөх ёстой. Урьд дээр үед чихэр боов их ховор байсан. Тэр үед томхон ээзгий, ааруул өгч байсан гэж ярьдаг. Түүнээс хойш хоёр сахар, ганц боорцог өгдөг байсан гэдэг. Заавал юм өгөх ёстой. Харин орчин үед нийгэм хөгжөөд чихэр, боов элбэг өгч байна. Сүүлдээ төгрөг мөнгө өгдөг болж байх шиг байна.

- Монголчууд цагаан сараар хараалын үг хэлж, муу үйл хийхийг цээрлэдэг. Энэ талаар яриач?


- Орчин үед хамгийн их мартагдаж байгаа зүйл бол сэтгэл санааны асуудал байна. Хүнд дотоод, гадаад сэтгэл гэж байдаг. Хүмүүс дотоод сэтгэлээ ариун байлгахгүй байна. Цагаан сараар архи ууж, хэрүүл зодоон хийж болохгүй. Ингэж байна гэдэг нь дотоод сэтгэл бохирдсоноос болж байгаа юм. Дотоод сэтгэлийг ариун сайхан байлгаж байж тэр жилдээ үйлс бүтэмжтэй явдаг гэдгийг мартаж болохгүй. Хортой өстэй санааг алга хийх хэрэгтэй.

- Архи биш сүү өргөе гэдгийг та дэмжиж байгаа юм байна. Тийм үү?

- Тэр бол хамгийн үнэн. Сүү шиг ариун зүйл байхгүй. Сүү бол хамгийн эрхэм дээд цагаа. Сүүнийхээ дээжийнхээ хангай тэнгэртээ өргөх, Шинийн 1-ний өглөө гэр бүлээрээ сүү амсдаг уламжлалтай юм. Монголчууд сүү шигээ ариун цайлган сэтгэлтэй баймаар байна. Сэтгэл бохирдсон учраас л бид муу муухай зүйлийг хийгээд байна. Бурхан багшийн сургаальд бол сэтгэл ариун байх нь өөрөөс нь шалтгаалдаг гэж заадаг. Өөрөө өөрөөгий ариусгах нь хамгийн чухал. Сэтгэлдээ түүдгэртэй хүнийг боловсролгүй хүн гэж хэлнэ шүү дээ. Жинхэнэ боловсролтой хүн бол сэтгэлдээ ариун цагаан байдаг. 

- Ер нь могой жил ямар онцлогтой жил вэ?


- Таван махбодь жаран жилдээ эргэж байдаг юм. Тэгэхээр олон жилийн дунджаараа л болно. Түүнээс биш могой гэхээрээ тусгайлан онцгой болчихгүй. Энэ жилүүд хоорондоо ижилхэн байдаг.

- Ирж буй жилдээ монголчууд эвтэй байх хэрэгтэй гэж зурхайчид ярьж байна?


- Тийм. Гол нь эв, эеэ хичээх хэрэгтэй. Хүн болгон сэтгэлээ ариусгачихвал л хоорондоо муудахгүй шүү дээ.

-  Шинийн 1-ний өглөө бид зүг, мөрөө хэрхэн зөв гаргадаг юм бол?


- Шинийн 1-нд мөр гаргах нь тухайн жилийнхээ цог хийморийн зүгт гараад хишиг буяныхаа зүгээс ирж цээрээ гаргана гэсэн утгатай зүйл. Тэгэхээр мөрөө гаргах ёстой.

- Жил нь орж байгаа хүмүүс засал номоо заавал хийлгэх ёстой юу?


- Засал номын хувьд хүн бүр янз бүр байдаг. Жилийн өнгө хувь хүнээс шалтгаалдаг. Засал номоо хийлгэвэл тэр хүн тухайн жилдээ муу зүйлд өртөхгүй. Ямар нэгэн гай барцадаас зайлуулдаг. Нэг үгээр хэлбэл өөрийгөө тойруулж бат бэх цайз хэрэм босгож байна гэсэн үг.

- Шинийн 15-н дотроо багтааж засал номоо хийлгэхийн утга учир нь юу юм бэ?

- Заавал 15-н гэхгүй. Сар бүрийн эхэн 8, 15, 30 гээд их дүйчингүүд байдаг. Цагаан сарын Шинийн 1-нээс 15-н хүртэл их дүйчин байгаа юм. Бурхан багшийн их номын хувилгааныг үзүүлсэн аргагүй их дүйчин юм. Тэгэхээр энэ дүйчинд буян хийвэл түм бумаар арвиждаг. Нүгэл хийвэл бас тэр хэрээр арвиждаг. Хийсэн нүгэл бол сэтгэлд байнга хадгалагдаж байдаг учраас арилдаггүй юм. Урьд дээр үед хүмүүс нүгэл хийхээс их цээрлэдэг байсан.

- Үнэтэй тарган ууцыг заавал тавих шаардлагатай юу?


- Ямар ууц тавих нь хувь хүний асуудал. Түүнээс албан ёсны тогтсон ёс уламжлал байхгүй. Эрт үед ууцыг тавьдаг байсан. Гэхдээ зүгээр жаахан мах тавьж болно. Боломж муутай айл бол дөрвөн өндөр хавирга тавьсан ч болно шүү дээ. Тэр бол хувь хүний амьдралын байдлаасаа л болно. Ууцыг их богдын үед тавьдаг байсан.

- Шинийн нэгэн хэзээ болох тал дээр жилийн жилд зурхайчид маргалддаг. Энэ жил нам гүм байгаа нь өдөр сар нь таарч байна гэсэн үг үү?

- Цагаан сарын шинийн 1-ний асуудлаар маргалддаг. Бүр сарын өмнө ч золгох ёстой гэж маргалддаг. Энэ бол маргаад байх зүйл байхгүй. Төгс буянтын зурхай, шар зурхай гэж хоёр зүйл байдаг юм. Шар зурхай бол Хятад ёсны зурхай. Төгсбуянт бол Монгол зурхай. Энэ хоёр зурхай хоёулаа байх ёстой. Төгс буянтын зурхайтай шар зурхай ганц хоёр хоногоор зөрөх асуудал байдаг. Бусад үед бол таарч л байдаг. Энэ хоёр зурхайг яаж ч тааруулж болно.

Т.Энхэлээ

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ч.Дашням: Ахлагч бүрэлдэхүүн бэлтгэхдээ орчин үеийн техник, технологи ашиглах ур чадвар сургаж байна
Э.Дашгаадан: “Цагдаа судлал” бакалаврын хөтөлбөрийг олон улсад магадлан итгэмжлүүлэхээр бэлтгэж байна
Багш нарын нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
Өнгөрсөн онд үйлдэгдсэн залилах гэмт хэргийн 89,2 хувийг арилжааны 9 банкны 30,162 дансыг ашиглан үйлдсэн байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • zochin (122.201.18.203)
    Zevuun shar huvalznuud hudlaa 15-s umnu gechihjee. Sezon ni ehelchihsen hoorondoo zodoldood l shivshig bolj baina shtee. Yu ch unshij baigaa yum ***** ned. Oorsdoo ch oilgodog yum uu.
    2013 оны 02 сарын 15 | Хариулах
  • (49.0.152.167)
    Намсрайн зурхай од эрхэс сартай яг таараад байгаа юм даа. Одоо яалтайч билээ.
    2013 оны 02 сарын 15 | Хариулах
  • dino (211.19.98.8)
    burhan bagsh chiny, ene eldev zurhai merge tuurugt itgej bolohgui gej zahisan gedeg bizdee? zurhai merge tulug chiny suuld lam nariin gargaj irsen BUSINESS shuudee>< bolovsrolgui, bichig useggui malchdaas yum tonshih arga ny ter. zurhai, merge tulug, sain muu udur, baljinnyam dashnyam ene ter geed dandaa Tuvdees oruulj irj Mongolchilson ,yamar ch batalgaagui, hen ch hoinoos ny shalgaj dugneh argagui zalilan . Hun yamar 1 yumand itgej bishreh ny bol hun hunii erh dur.Hunii itgeliig ashiglaj monjij zalilah chiny muuhai l nugel baimaar yumsan, ene lam nertei baagiinuud . ajil hiihgui, tuvdeer yuu ch medegdehgui heden tseejilsen yumaa buvtnaad, belen zelen amydarchih sanaatai muuhai humuus
    2013 оны 02 сарын 12 | Хариулах
  • (65.28.43.7)
    "Myanguujingiin ulger" yariad l, sonsdog negen baidag l baih l daa, tiim ee!
    2013 оны 02 сарын 11 | Хариулах
  • (203.194.114.214)
    ХЯТАД ЗУРХАЙЧ НАМСРАЙ ГУАЙ ТА МОНГОЛЧУУДЫН ТОЛГОЙ ЭРГҮҮЛЖ ТАЛЦУУЛАХЫГ БОЛЬЖ ҮЗ ЗА ЮУ... ЭСВЭЛ ТЭР ХУЖААДАА ОЧ... ЭС ТЭГВЭЛ сайнаа үзэхгүй. ХЯтадын шар зурхай хуулчихаад мундаг "ЗУРХАЙЧ ЦАРАЙЛААД Л" та СОЦ-ын үед ямар хүн байсныг сайн мэднэ шүү дээ.. Хүмүүсийн ххоронд хов зөөж хольж хутгасан нэр төр хөөцөлдсөн нэг ОЛИГГҮЙ нөхөр байсан шүү дээ... сайн сана даа... Хүний газрын зурхай хуулж МОНГОЛЧУУДЫГ хагалахыг боль. сайнаа үзэхгүй шүү....
    2013 оны 02 сарын 10 | Хариулах
  • (203.194.114.214)
    ХЯТАД ЗУРХАЙЧ НАМСРАЙ ГУАЙ ТА МОНГОЛЧУУДЫН ТОЛГОЙ ЭРГҮҮЛЖ ТАЛЦУУЛАХЫГ БОЛЬЖ ҮЗ ЗА ЮУ... ЭСВЭЛ ТЭР ХУЖААДАА ОЧ... ЭС ТЭГВЭЛ сайнаа үзэхгүй. ХЯтадын шар зурхай хуулчихаад мундаг "ЗУРХАЙЧ ЦАРАЙЛААД Л" та СОЦ-ын үед ямар хүн байсныг сайн мэднэ шүү дээ.. Хүмүүсийн ххоронд хов зөөж хольж хутгасан нэр төр хөөцөлдсөн нэг ОЛИГГҮЙ нөхөр байсан шүү дээ... сайн сана даа... Хүний газрын зурхай хуулж МОНГОЛЧУУДЫГ хагалахыг боль. сайнаа үзэхгүй шүү....
    2013 оны 02 сарын 10 | Хариулах
    • Зурхай гэдэг чинь сарны тоолол шдээ хахаха. Ганц сартай шүү сайн бодоорой. Дэлхий дээр ганцхан Монголчууд л өөр сартай юм шиг эргүүтээд өөр өдөр шинэлсээр байна‼️ Япон Солонгос Хятад гээд бусад өндөр хөгжилтэй улс орнууд л Монголоос бядуухан сараа тооцоолж чадахгүй байв гэждээ хахаха үнэн өрөвдөтэй ч юмаадаа
      2013 оны 02 сарын 10
  • (203.194.114.214)
    ХЯТАД ЗУРХАЙЧ НАМСРАЙ ГУАЙ ТА МОНГОЛЧУУДЫН ТОЛГОЙ ЭРГҮҮЛЖ ТАЛЦУУЛАХЫГ БОЛЬЖ ҮЗ ЗА ЮУ... ЭСВЭЛ ТЭР ХУЖААДАА ОЧ... ЭС ТЭГВЭЛ сайнаа үзэхгүй. ХЯтадын шар зурхай хуулчихаад мундаг "ЗУРХАЙЧ ЦАРАЙЛААД Л" та СОЦ-ын үед ямар хүн байсныг сайн мэднэ шүү дээ.. Хүмүүсийн ххоронд хов зөөж хольж хутгасан нэр төр хөөцөлдсөн нэг ОЛИГГҮЙ нөхөр байсан шүү дээ... сайн сана даа... Хүний газрын зурхай хуулж МОНГОЛЧУУДЫГ хагалахыг боль. сайнаа үзэхгүй шүү....
    2013 оны 02 сарын 10 | Хариулах
  • (202.179.7.6)
    Buddistuud yaasan zalhuu shaarnuud we. Zaaval urjdeg odroor buyan hiigeed zugeer odor bol hiihgui, ain. zalitai bas
    2013 оны 02 сарын 09 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмаас Украины скелетон спортын тамирчин Владислав Гераскевич дайнд амь үрэгдсэн украинчуудын дурсгалыг хүндэтгэсэн зурагтай дуулга өмссөнөөс болж тэмцээнээс хасагдлаа
    9 цаг 8 мин
  • Сар шинийн баяраар хилийн боомтуудын ажиллах ХУВААРЬ
    10 цаг 35 мин
  • Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт 27 оролцогч оролцов
    11 цаг 5 мин
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхлэгчдийг виртуал бүсэд бүртгэх хүсэлтийг онлайнаар хүлээн авч эхэллээ
    11 цаг 22 мин
  • “IT PARK 2.0 – Бүтээн байгуулалтын жил”-ийн хүрээнд хойд жигүүрийн интерьерийн нээлттэй уралдаан зарлалаа
    11 цаг 24 мин
  • “Цагаан сар-2026” нэгдсэн арга хэмжээний хүрээнд аюулгүй байдлыг хангах хяналт шалгалт хийж, заавар зөвлөмж хүргэж байна
    11 цаг 29 мин
  • Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко нар албан ёсны хэлэлцээ хийв
    11 цаг 47 мин
  • “Баярлалаа EASL, түр баяртай”
    12 цаг 30 мин
  • Залилангийн хэрэгт буруутгагдсан Францын биатлончин олимпын алтан медаль хүртэж, хохирогч нь 80-д орлоо
    12 цаг 35 мин
  • “Милан-Кортина”-2026: Э.Ариунтунгалаг 10 км-ийн чөлөөт төрөлд өрсөлдөнө
    13 цаг 12 мин
  • А.Баяр: Нийслэлийн түргэн тусламжийн төвд 3 жил ажилласан эмч нарыг гадаадын их сургуульд резидент эмчээр мэргэшүүлэх талаар ДЭМБ-д санал тавилаа
    13 цаг 35 мин
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой уулзав
    14 цаг 19 мин
  • "Тусгаар тогтнол" киноны ЧИМЭГҮҮД
    15 цаг 36 мин
  • Н.Учрал: Аж ахуйн нэгжүүдийн зах зээлд нэвтрэх зардлыг бууруулж, бизнесийн хамтын ажиллагааг бодитоор хялбаршуулна
    15 цаг 50 мин
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
    16 цаг 19 мин
  • Валентинаар хайртайгаа үзэх ГОЁ үзвэрүүд
    16 цаг 23 мин
  • Норвегийн биатлончин Стурла Холм Лэгрейд Олимпын наадмын хүрэл медаль хүртсэнийхээ дараа хэвлэлд ярилцлага өгөх үедээ найз охиноо араар нь тавьсан гэдгээ зарлалаа 
    16 цаг 37 мин
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
    16 цаг 48 мин
  • Монхоодойн Батболдод “Улсын аварга фермер” цол, тэмдгийг гардууллаа
    17 цаг 1 мин
  • Он гарсаар мөс цөмөрсөн 8 тохиолдол бүртгэгдлээ
    17 цаг 25 мин
  • Сар шинийн барилдаан: Аймаг, цэргийн цолтны БҮХ цаг үеийн ШИЛДЭГ бөхчүүд
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • NBA-ийн супер одоос эгэл Монгол гавьяатыг ч дасгалжуулсан Танасис Скуртопулосын тухай баримтууд
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
  • Эх орондоо эгшиглэх дэлхийн баритон Э.Амартүвшин
  • Сар шинийн аймаг, цэргийн цолтны барилдаанд 19 АЙМГИЙН ХУРЦ арслан зодоглоно
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
  • Гурван удаа цагаадсан Н.Алтанхуягийг дахин шүүнэ
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • “ДЭРЭН” КЛУБИЙН ӨСВӨРИЙН ТАМИРЧИД “YANGSHUO CUP” 2026 ОЛОН УЛСЫН ЦОМЫН ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ, ЦОМ ХҮРТЛЭЭ
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Зах, томоохон худалдааны төвүүдийн уртасгасан цагаар ажиллана
  • АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав
  • Стратегийн болон үүсмэл ордуудын 60 хувийн өгөөжийг ард түмэнд ногдуулах тохиролцоонд хүрлээ
  • Улаанбаатарт 7 градус хүйтэн байна
  • Хөвсгөл аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
  • Г.Занданшатар: Эрдэнэтийн үүсмэл ордын өгөөжийн 60 хувийг ард иргэдэд ногдуулна
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
24 баримт
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК