Өнөөдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд хар тамхины бүлэг
наймаачдын шүүх хурал 8.30 цагаас эхэлсэн ч тодорхой шалтгааны улмаас
хойшиллоо. Учир нь хуралд шүүгдэгчдийн өмгөөлөгч хүндэтгэн үзэх
шалтгаангүйгээр ирээгүй байна.

Өнөөдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд хар тамхины бүлэг наймаачдын шүүх хурал 8.30 цагаас эхэлсэн ч тодорхой шалтгааны улмаас хойшиллоо. Учир нь хуралд шүүгдэгчдийн өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Тиймээс хурлыг энэ сарын 25-ны өдөр хүртэл хойшлуулжээ. Тэднийг Эрүүгийн хуулийн 192.3.4, 192.3.5, 188.3-т зааснаар буруутгаж байгаа юм. Хэрвээ гэм буруутай нь тогтоогдвол 192.3.4, 192.3.5-д мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, борлуулсан, мөн уг хэргийг давтан, урьдчилан үгсэж тохиролцсон буюу зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн бол арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. 188.3-т галт зэвсэг, байлдааны галт хэрэгслийг хууль бусаар Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн, хэргийг давтан буюу бүлэглэж, урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, эсхүл их хэмжээтэйгээр, түүнчлэн албан тушаалтан албан тушаалынхаа байдлыг ашиглаж үйлдсэн бол арваас дээш хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заажээ.