хороолол орчмын айл, өрхүүдийн хэрэглээний усыг түр хугацаагаар хязгаарлана

Саппорогийн аюулгүй тойргийн зам дээр цэвэр усны магистрал шугамын 600 мм-ийн хаалт хагарч, гэмтэл гарсан тухай Ус сувгийн удирдах газраас мэдээллээ. Одоогоор Ус сувгийн удирдах газрын ажилчид гэмтэл гарсан шугам дээр шуурхай ажиллаж байгаа бөгөөд эхний ээлжинд холбогдох газруудаас зөвшөөрөл авч, цэвэр усны хаалт солих бэлтгэл ажлыг хангаж байгаа юм байна. Үүний дараа гэмтэл гарсан шугамын хаалтыг солих учраас 1-р хороолол, Саппоро, Цамбагарав орчмын айл өрхүүдийн хэрэглээний усыг өнөөдрийн /2013 оны 3 дугаар сар 5/ 15 цагаас эхлэн түр хугацаагаар хязгаарлахаар боллоо гэж
Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.