
Хийлч О.Байгаль төгөлдөр хуурч Оюунгэрэлтэй хамтран "The Best of Classics2" тоглолт хийхээр болжээ.

Хийлч О.Байгаль төгөлдөр хуурч Оюунгэрэлтэй хамтран "The Best of Classics2" тоглолт хийхээр болжээ. Төгөлдөр хуурч Оюунгэрэлтэй хамтарсан энэхүү тоглолтоо энэ сарын 30-нд хийхээр болжээ. Тоглолтын онцлог нь сонгодог хөгжмийг ойроос мэдрэх боломжтой, илүү сонгодог орчинд зохиогдох ба монголын болон дэлхийн хөгжмийн зохиолчдын томоохон бүтээлүүдийг шинэчилсэн найруулгаар тоглох юм байна. Хийл болон төгөлдөр хуурт зориулан хийлч бүсгүй маань өөрөө найруулгыг нь хийжээ.