
Уг сургалтаар мэдээлэл технологийн мэргэжилтнүүд “Smart city” төсөл, “Мэдээллийн технологийн салбарын бодлого зорилт, хамтын ажиллагаа”, “Мэдээллийн аюулгүй байдал” зэрэг сэдвээр илтгэл тавилаа. Нийслэлийн удирдлагуудын төрийн үйлчилгээнд нэвтрүүлж буй “Smart city” төслийг хэрэгжүүлснээр иргэд аливаа асуудлыг холбогдох албан тушаалтнуудад цахим системээр дамжуулан уламжлах бөгөөд эргэх холбоотойгоор хариулт авч, асуудлаа шийдвэрлүүлэх боломж бүрдэж байгаа юм. Мөн нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд хоорондоо мэдээллээ шуурхай солилцож, байнгын уялдаа холбоогоо сайжруулан ажиллах боломжтой боллоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.