

Өнөөдөр 10.00 цагт Хууль сахиулах их сургууль дээр Мөрдөгчийн албаны тухай хууль, Маршалын албаны тухай хуулийн төслүүдээр нээлттэй хэлэлцүүлэг хийнэ. Хууль зүйн сайд болон холбогдох албан тушаалтнууд оролцоно.
Өнөөдөр 11.00 цагаас нийслэлийн БЗД-ийн иргэд дүүргийн ЗДТГ-ын гадна жагсаал хийнэ.
Худалдаа тээврийг хөнгөвчлөх, тээвэр, логистикийн талаарх төрийн болон бизнесийн байгууллагуудын ойлголтыг дээшлүүлэх, бизнесийн байгууллагуудыг тээвэр, логистикоор хоршин ажиллах боломжийг бүрдүүлэх зорилгоор өнөөдөр 12.00 цагаас МҮХҮАТанхим, Монголын Логистикийн холбоо хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурна.
“Эрүүл мэндэд иргэн таны оролцоо” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр 14:00 цагт Налайхад болох бөгөөд салбарын сайд оролцоно.