
Эрдэс Баялаг Уул Уурхайн Биржээс санаачлан “Miner & Supplier 2013” уул уурхайн ханган нийлүүлэлтийн форумыг гурав дахь жилдээ зохион байгуулж байгаа билээ. Яг одоо чингис зочид буудалд хурал, үзэсгэлэн эхэллээ. Энэ удаагийн форумнь Үйлдвэр, Хөдөө Аж Ахуйн Яамтай хамтарч зохион байгуулж байгаа бөгөөд Монгол улсын Засгийн Газраас ирээдүйд баримтлах бодлогын талаар, мөн уул уурхайн дэвшилтэт технологи, уул уурхайн ханган нийлүүлэлтийн салбарын хууль эрх зүйн орчин зэрэг асуудлуудыг хөндөж байгаа аж.
Хурлын хажуугаар монгол улсад болон олон улсад үйл ажиллагаа явуулагч томоохон аж ахуй нэгжүүдийн шилдэг техник технологийн үзэсгэлэн болж байгаа бөгөөд уул уурхайн салбарт ажиллагсад болон уул уурхайн салбарыг сонирхон судлагчид та бүхнийг тус үзэсгэлэнд хүрэлцэн ирэхийг уриж байгаа аж. Miner and Supplier 2013 үзэсгэлэн нь Чингис Хаан зочид буудлын 1 давхарт Хаан Ресторанд болж байна. Та бүхэн үзэсгэлэнд тавтай морилоорой. Дэлгэрэнгүй мэдээллийг www.minerandsupplier.com- аас авах боломжтой юм.