зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Төслийн баримт бичгүүдэд гарын үсэг зурав

2013-3-14
0
ЖИРГЭХ

Ардчиллыг гүнзгийрүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулна гэлээ-

    BSN_2593Улсын Их Хурлын дарга З.Энхболд, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч, хатагтай Сезин Синаноглу нар өнөөдөр Төрийн ордонд хоёр чухал баримт бичигт гарын үсэг зурлаа.

   Монгол Улсын Их Хурал болон Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөрөөс ардчилсан засаглалын салбарт 2013-2016 онд хамтран хэрэгжүүлэх энэхүү хоёр төслийн баримт бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа Төрийн ордны Баганат танхимд болсон бөгөөд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, Өргөдлийн байнгын хорооны дарга Р.Бурмаа, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар нар оролцов.

“Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь” хэмээх төсөл нь Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санааны дагуу Монголд ардчиллыг бэхжүүлэх чиглэлээр хийсэн шинэтгэл, төрийн байгууллын хөгжлийн 20 жилийн туршлага, сургамжийн талаар дэлгэрэнгүй шинжилгээ хийж, цаашид ардчиллын институцийн шударга ажиллагааг хангахад чухал шаардлагатай хяналт-тэнцвэр, төрийн эрх мэдлийн тусгаарлалтын тогтолцоонд ерөнхий тохиргоо хийхэд чиглэсэн институцийн шинэтгэлийн талаар зөвшилцлийг бий болгох зорилготой юм байна. Түүнчлэн бодлого, хуулийн төсөл боловсруулах ажиллагааг боловсронгуй болгох, засаглалын үйл ажиллагаанд чухал нөлөөтэй хуулийн төсөл боловсруулахын өмнө бодлогын судалгаа хийх, хууль ёсны эрх ашиг нь хөндөгдөж буй талуудтай зөвлөлдөх, хууль боловсруулах ажиллагаанд иргэдийн оролцоог хангах, иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх, сонирхогч талуудтай нээлттэй хэлэлцүүлэг хийх, иргэдийн мэдээлэл авах эрхийг хангах үр нөлөөтэй арга хэрэгслийг нэвтрүүлэх замаар иргэд, тэдгээрийн төлөөлөгчдийн хоорондын холбоог бэхжүүлэхэд чиглэж буй аж. Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийн хэрэгжилтийн тайланд тусгагдсан зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх, үндэсний хууль, тогтоомж, практикийг конвенцид нийцүүлэх, төрийн албан хаагчдын сонирхлын зөрчилтэй холбоотой бодлого, хуулийг хэрэгжүүлэхэд мөн төслийн үйл ажиллагаа чиглэгдэх юм байна.

Энэхүү төслийн хүрээнд УИХ-ын Төрийн байгуулалтын Байнгын хороо, Хууль зүйн Байнгын хороо, Өргөдлийн Байнгын хороо, УИХ-ын Тамгын газартай хамтран ажиллаж хууль боловсруулах үйл ажиллагааг олон улсын стандартад нийцүүлэн сайжруулах, хуулийн төслийг иргэдийн хууль ёсны ашиг сонирхолд нийцүүлэхийн тулд гол талуудтай зөвлөлгөөн хийх чадавхийг Байнгын хорооны гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнуудад бий болгохыг зорьж байгаа юм.

Харин гарын үсэг зурсан хоёр дахь төсөл нь “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэхэд чиглэжээ. Нутгийн удирдлагын хариуцлага, орон нутгийн үйлчилгээг сайжруулахад орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөллийн болон хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэх чадавхийг бэхжүүлэхэд энэ төслийн зорилго оршиж байгаа аж.

ИТХ-ын шинээр сонгогдсон төлөөлөгчдийг сургах, иргэдийн оролцоог хангаж байгаа сайн туршлагыг дэлгэрүүлэх, Хурал хяналтын үүргээ хэрэгжүүлэхэд дэмжлэг болох дүрэм, журмыг ч боловсруулах юм байна. Сургалтын шинэлэг арга барилтай хослуулан, нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн орчныг сайжруулах цогц арга хэмжээг хэрэгжүүлэх зорилготой аж.

Төслийн эхний үйл ажиллагаа орон нутгийн сонгуульт төлөөлөгчдөд зориулсан сургалтын хөтөлбөрийг боловсруулж, 2012 оны сонгуулийн үр дүнд аймаг, сум, дүүргийн ИТХ-д шинээр сонгогдсон бүх төлөөлөгчийг 2013 онд багтаан сургахад чиглэгдэх юм байна.

Эдгээр төслийг хэрэгжүүлэгч нь УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ-ын Тамгын газар байх юм.

Түүнчлэн төслүүдийн санхүүжилт 4.5 сая ам.доллар бөгөөд үүний 3.0 сая ам.долларыг Швейцарийн хөгжлийн агентлаг гаргаж байгаа аж.

Төслүүдийн баримт бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагааны үеэр УИХ-ын дарга З.Энхболд үг хэлсэн юм. Тэрээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн зүгээс Монгол Улсын Их Хуралтай олон жил үр дүнтэй хамтран ажиллаж буйг дурдаад, өнөөдрийн энэ баримт бичгүүдэд гарын үсэг зурж буй үйл ажиллагаа нь хоёр талын хамтын харилцаанд нэгэн шинэ хуудас нээж байна хэмээн онцлон тэмдэглэв.

Төслүүд хэрэгжсэнээр шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойшхи хугацаанд ардчиллыг бэхжүүлэх чиглэлээр хийгдсэн шинэтгэл, төрийн байгууллын хөгжлийн 20 гаруй жилийн туршлага, сургамжийн байдалд шинжилгээ хийгдэж, цаашид ардчиллыг гүнзгийрүүлэх чиглэлээр хийгдэх ажилд тодорхой хувь нэмэр оруулна гэж үзэж байгаагаа УИХ-ын дарга З.Энхболд хэлсэн. Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийн хэрэгжилтийн тайланд тусгагдсан зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх, үндэсний хууль тогтоомж, практикийг мөн конвенцид нийцүүлэх, хууль эрх зүйн орчинг сайжруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд төсөл чиглэгдэнэ гэж УИХ-ын дарга хэллээ. Мөн нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг сайжруулах, иргэдэд хүргэх төрийн үйлчилгээг боловсронгуй болгох, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр үе шаттай ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлэх болно гэдгийг тэрээр дурдсан.

Энэ төслийг хэрэгжүүлэх талаар санаачлага гарган ажилласан НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч, хатагтай Сезин Синаноглу, Швейцарийн хөгжлийн агентлагийн суурин төлөөлөгч Феликс Фелман, орлогч суурин төлөөлөгч Дипак Элмер нарт УИХ-ын дарга З.Энхболд талархал илэрхийллээ.

Мөн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч, хатагтай Сезин Синаноглу энэ үеэр үг хэлж, хоёр төслийг хэрэгжүүлснээр хүрэх үр дүнгийн талаар онцлон тэмдэглэсэн. Түүнчлэн хоёр талын хамтын үйл ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, баримт бичигт гарын үсэг зурахад хүрэлцэн ирсэн эрхэм УИХ-ын дарга З.Энхболд болон УИХ-ын байнгын хороодын дарга нар, албаны хүмүүст талархаж буйгаа тэрээр дуулгасан юм хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол хүний дэглэсэн бүжиг дэлхийн тайзнаа
    5 цаг 35 мин
  • “Щелкунчик – Цөмөгч цэрэг ба хулганы хаан” хүүхдийн жүжгийг үзэгчдийн хүсэлтээр хоёрхон удаа толилуулна
    8 цаг 36 мин
  • ХЗБХ: Улсын ерөнхий прокурорын орлогчоор М.Чинбатыг томилохыг дэмжив
    8 цаг 43 мин
  • Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ
    8 цаг 51 мин
  • ХХБ-ны Хуримтлалтай Монгол-2025 аяны 11-р сарын азтай 50 харилцагч тодорлоо
    8 цаг 54 мин
  • Монголчууд ой тогтоолтын ДАШТ-ээс 66 медаль хүртэж "Дэлхийн аварга" боллоо
    8 цаг 59 мин
  • Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих транзит тээврийн урсгал саарна
    9 цаг 22 мин
  • “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа
    11 цаг 38 мин
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
    11 цаг 45 мин
  • ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД БҮРТГЭГДСЭН 6 ГЭМТ ХЭРЭГ ТУТМЫН 1 НЬ СОГТУУГААР ҮЙЛДЭГДЭЖ БАЙНА
    12 цаг 21 мин
  • Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Нийслэлийн түргэн тусламжийн төвд ажиллаж байна
    12 цаг 51 мин
  • СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
    13 цаг 40 мин
  • Монос, Офицер, МИТС-ийн олон түвшний уулзварын загвар зураг батлагдаад байна
    13 цаг 44 мин
  • Улаанбаатар хот агаарын бохирдлоор эхний тавд бичигддэг байсан бол энэ жил 19-д жагсаж байна
    14 цаг 23 мин
  • Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ
    16 цаг 32 мин
  • Г.Шийрав: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна
    16 цаг 47 мин
  • Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    16 цаг 55 мин
  • Улаанбаатарт өдөртөө -10 хэм хүйтэн байна
    16 цаг 59 мин
  • С.Наранцогтыг Монголбанк руу дэвшүүлэх нь Д.Амарбаясгаланг Г.Занданшатар гөрдсөн гэсэн үг үү?
    17 цаг 2 мин
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
    17 цаг 18 мин
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Австралид 16-аас доош насныханд TikTok, Facebook, YouTube, X, Reddit зэргийг хориглож эхэллээ
  • Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • Г.Шийрав: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК