
УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг 17-н насандаа өөрөөсөө эгчмэд бүсгүйтэй хайр сэтгэлийн холбоо үүсгэж Мөнгөншагай гэдэг хүүтэй болж байсан гэсэн мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаад удаж байна.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг 17-н насандаа өөрөөсөө эгчмэд бүсгүйтэй хайр сэтгэлийн холбоо үүсгэж Мөнгөншагай гэдэг хүүтэй болж байсан гэсэн мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаад удаж байна. Мөн эцэг хүний үүргээсээ татгалзаж, өөрийнхөө хүүг Нямтайшир овогтой болгон аавдаа даатгаж үлдээсэн нь өдгөө эрийн цээнд хүрч том залуу болсон гэх мэдээлэл тархсан. Гэвч Н.Номтойбаяр дээрхи мэдээллийг эрс няцаажээ. Тэрээр “Би ард түмнийхээ итгэлийг дааж олон зүйлийг хийж бүтээх гээд ажиллаж явна. Миний талаар худал мэдээлэл зохиож бичдэг сэтгүүлчдэд хандаж хэлэхэд, худал зүйл ярьж бичиж нэр хүндэд минь халдахгүй байхыг хүсч байна. Тэгж худал бичих болгонд чинь надтай ямар ч хамааралгүй хэрнээ холбогдож бичүүлсэн хүмүүс нь хохироод байгаад харамсаж байна" гэжээ.
Сэтгэгдэл (4)