
Японы Сисмекс корпорацийн зүгээс Монгоын эмнэлгийн тусламж үйлчилгээнд зориулж биохимийн лабораторийн иж бүрэн тоног төхөөрөмжийг өнөөдөр Эрүүл мэндийн яаманд хүлээлгэж өгөхөөр болжээ. Энэ үеэр ЭМЯ болон Японы Сисмекс корпораци хоорондын 2011 онд байгуулсан гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Сисмекс корпорацийн Тэргүүн дэд захирал ноён Масаёши Хаяши нар гарын үсэг зурна. Уг арга хэмжээ 10:00 цагт ЭМЯ-ны байранд болох юм.