
115 кардинал нууц санал хураалтаар Католик сүмийн шинэ папаар Францисыг
сонгосон талаар “CNN” онцолжээ.

115 кардинал нууц санал хураалтаар Католик сүмийн шинэ папаар Францисыг сонгосон талаар “CNN” онцолжээ. 1.2 тэрбум католик шашинтныг тэргүүлэх шинэ папыг кардинал Хорхе Марио Бергольо гэдэг авч шашны уламжлал ёсоор өмнөх папын нэрээр буюу Францис хэмээн дуудагдах аж. Тэрбээр энэхүү суудлыг олон тодотголтой авсан байна. Хорхе Марио Бергольо нь Европийн бус, Латин Америк гаралтай, мөн Есүсийн шашны холбооноос сонгогдсон анхны пап болжээ.
Шинэ папыг угтан авахаар 150 мянган хүн Ромын Гэгээн Петерийн талбайд цугласан байна. 76 настай Хорхе Марио Бергольо Аргентины нийслэл Буэнос-Айрес хотын тэргүүн хамбаар сонгогдон ажиллаж байжээ. Түүнийг аливаа зүйлийг өөрийнхөө харснаар л шууд дүгнэдэг хуучинсаг үзэлтэй хүн хэмээн Аргентины ард түмэн мэддэг байна.
Д.Идэр
Сэтгэгдэл (5)