

Сирийн иргэний дайнаас хойш хоёр гаруй жил өнгөрч байгаа бөгөөд энэхүү хямралаас хойш цагаачилсан Сирийн иргэдийн 1000 гаруй нь НҮБ-ын байгууллагын лагерьт оршин сууж байна. Лагерьт зочлох үеэр цагаач хүүхдүүд хунтайж Чарльз нарын хүмүүст дуу дуулж өгсөн байна.
Хааны гэр бүлийнхны зочилсон энэ өдөр мөн “Save the Children” олон улсын байгууллага Сирийн хүүхдүүдийн эрүүл мэндийн байдлын талаарх тайлан мэдээгээ зарлажээ. Энэхүү тайланд дурдсанаар Сирийн иргэний дайны туршид хоёр сая гаруй хүүхэд бэртэл, хоол тэжээлийн дутагдал эсвэл ямар нэгэн өвчинд өртсөн хэмээн дүгнэсэн байна. Мөн НҮБ-ын судалгаагаар Сиритэй хил залгаа Йордан улс өдөрт 7000 гаруй цагаачыг хүлээн авч байгаа аж.
Д.Идэр