Нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр суралцдаг оюутнуудын дунд Новасофт компани "Baaz" онлайн системийг нэвтрүүлэхтэй холбогдуулан уралдаан зарлажээ. Уралдааны зорилго нь нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр суралцдаг оюутнуудын мэдлэг боловсролыг бататгах, мөн шинэ техник технолгийн шийдэлтэй танилцах, туршлага хуримтлуулах чухал ач холбогдолтой хэмээн зохион байгуулагчид нь онцолж байна.
Мэдээллийн Технологи нь бусад шинжлэх ухааны салбарыг бодвол харьцангүй хурдан өөрчлөгдөж байдаг салбар билээ. Энэ салбарт байнга техник технологийн том жижиг, олон мянган шинэ шийдлүүд, бүтээлүүд гарч байдаг боловч түүний дотор хамгийн том, хамгийн шинэ өөрчлөлтийг авчирч байгаа технологи бол Үүлэн тооцоолол буюу Cloud Computing юм. Үүлэн тооцоолол нь мэдээллийн технологийн бүтээгдэхүүнийг уламжлалт бүтээгдэхүүн хэлбэрээр бус харин үйлчилгээ хэлбэрээр хэрэглэгчидэд хүргэх цоо шинэ бололцоог бий болгодог юм. Үүлэн тооцоолол дээр суурилсан программ хангамж хэрэглээнд нэвтэрсний нэг том жишээ бол нягтлан бодох бүртгэлийн программыг онлайн хэлбэрээр шийдсэн шийдэл юм.
Мэдээллийн технологи өндөр хөгжсөн орнуудад Онлайн Санхүүгийн Програм нэлээд хэдэн жилийн өмнөөс нэвтэрсэн бөгөөд жижиг дунд аж ахуйн нэгжүүдэд бизнес эрхлэхэд нь маш том дэмжлэг болдог.
Новасофт компани нь Монголд анх удаа сүүлийн үеийн дэвшилтэд технологи болох Үүлэн тооцоолол дээр суурилсан BAAZ Санхүү, Бүртгэлийн Онлайн Системийг хөгжүүлэн зах зээлд нэвтрүүлэхэд бэлэн болсон байна.
Энэхүү онлайн системийг нэвтрүүлэхтэй холбогдуулан нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр суралцдаг оюутнуудын дунд уралдаан зарлажээ. Уралдааны зорилго нь нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр суралцдаг оюутнуудын мэдлэг боловсролын бататгах, мөн шинэ технолгийн шийдэлтэй танилцах, туршлага хуримтлуулах чухал ач холбогдолтойг зохион байгуулагчид онцолж байна. Уг уралдаанд хэрхэн оролцох талаар www.baaz.mn/contest хаягаар орон дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой юм байна.




















































Сэтгэгдэл (2)