Өмнөд Солонгосын иргэд нөөшилсөн бүтээгдэхүүн ихээр худалдан авах болсон талаар “BBC” мэдээллээ.
БНАСАУ долоо хоногийн эхээр Солонгосын хойгийн сөргөлдөөн хурцадвал Өмнөд Солонгосын Пэннендо арал дээр цохилт өгнө хэмээн мэдээлсэн. Эл мэдэгдлээс үүдэн Өмнөд Солонгосын иргэд нөөшилсөн бүтээгдэхүүн ихээр худалдан авах болсон талаар “BBC” мэдээллээ. Өмнөд Солонгосын “Асан” хүрээлэнгийн судалгаагаар тус улсын иргэдийн 59 хувь нь Хойд Солонгостой дайн хийж болзошгүй хэмээн итгэдэг нь нотлогджээ. Хоёр жилийн өмнө дайнд итгэгсдийн тоо 40 хувь байсан бол 19 хувиар өссөн нь хоёр орны харилцаа хурцадмал байгаатай холбоотой гэсэн байна. Мөн Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун цохилт өгөх тухай мэдэгдсэнээс хойш өмнөдийн иргэд нөөшилсөн бүтээгдэхүүн, бэлэн гоймон ихээр худалдан авах болсны “BBC” агентлаг онцолжээ.
Д.Идэр



















































