
Төлөөлөгчдийг БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Жан Жызюнь хүлээн авч уулзан хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Мөн үеэр ГХЯ-ны Азийн газрын дэд дарга Син Хаймин ахмад дипломатчдад оройн зоог барьж хүндэтгэл үзүүлжээ. Манай ахмад дипломатчид БНХАУ-аас Монгол Улсад ажиллаж байсан Элчин сайд, ахмад дипломатуудтай нөхөрсөг яриа өрнүүлж, тухайн цаг үеийн дипломат албаны онцлог, өнөөгийн нөхцөл байдал, хэтийн төлвийн талаар ярилцсан байна.
Төлөөлөгчид Юньнань мужийн Кунминь, Дали хотуудад зочлов.