
Оны эхний улиралд гамшигт амь насаа алдсан 19 хvний 18 нь галын аюулаас болжээ. 2012 онд гарсан 4000 гаруй гамшгийн 90 хувь нь обьектийн түймэр байгаа аж. Улаанбаатар хотод баригдаж буй барилгын 90 хувь нь долоогоос дээш давхар байдаг бөгөөд ийм барилгын галын дохиоллын системийн стандартад хатуу анхаарах хэрэгтэйг ОБЕГ-ын албан хаагчид анхааруулж байна. Е.Отгонбаяр гишүүн "Ялангуяа галын машин очих замыг таглан барьсан байшин, хашааг олон нийтэд зарлаж байх хэрэгтэй. Мөн боловсролын байгууллагуудад галын дохиоллын системийн vзлэг хийх, сургалт зохион байгуулах шаардлагатай" гэсэн саналыг ОБЕГ-ын удирдлагуудад тавьжээ.