
МАН-ын Бага хурал Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа хуралдана гэж байсан ч удахгүй болохоор товлогдсон байна. Энэ хурлаар Ерөнхийлөгчийн сонгуульд хэрхэн оролцох талаар хэлэлцэх бөгөөд мөн сүүлийн үед байнга яригдах болсон намын шинэчлэлийн асуудлыг ярилцана гэж эх сурвалж мэдээллээ. Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-тай хамтарч оролцох нь зүйтэй гэсэн саналыг тус намын зарим гишүүд гаргаж, цөөнгүй гишүүд дэмжээд байгаа. гэсэн ч эсрэг байр суурьтай гишүүд ч мөн олон байгаа юм.
Ирэх дөрөвдүгээр сард МАХН-ын Бага чуулган дахин хуралдах бөгөөд МАН-ын Бага хурлын шийдвэр энэ хурлын хэлэлцэх асуудалд онцгой нөлөөтэй гэж ажиглагчид үзэж байна.
Сэтгэгдэл (1)