
Азийн шилдэг өргөмжлөлт, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Намбарын Пүрэвийн “Дэндүү буянтай буурлууд” аялгуу эгшгийн шинэ хос цомог хэвлэгджээ. Түүний цомогт МУГЖ Х.Болормаагийн дуулсан “Намрын өгнө орлоо ээжээ”, “Хурд” хамтлагийн “Тоотой санагдах”, МУСТА Б.Болдбаатарын “Нутгаа санаад уйлдаг сэтгэл”, Д.Төрмандахын “Сайхан”, О.Баянмөнхийн “Нутагтаа ирлээ хүү чинь”, Б.Бат-Өлзийгийн “Аялгуу бүүвэй ээжий” зэрэг хит дуунууд багтжээ. Тэгвэл Н.Пүрэв өнөөдөр “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдэгээр энгэрээ мялаалгажээ.

