
"Милл" кино компанийн шинэ уран бүтээл "Шарталт" инээдмийн уран сайхны
кино бүтээгдэж байгаа. Уг киноны зураг авалт энэ долоо хоногт дууссан.
Одоо эвлүүлгийн ажил болон киноны дууны клип хийгдэж байна.

"Милл" кино компанийн шинэ уран бүтээл "Шарталт" инээдмийн уран сайхны кино бүтээгдэж байгаа. Уг киноны зураг авалт энэ долоо хоногт дууссан. Одоо эвлүүлгийн ажил болон киноны дууны клип хийгдэж байна.Уг кинонд жүжигчин Амбий буюу Ц.Батхуяг, Б.Баатархүү, Д.Бямбацогт нар гол дүрийг бүтээсэн. Мөн реппер Gee, Батхүү, Ганцэцэг, "Захиалгат инээд"-ийн Адъяа нар оролцсон байна. Реппер Gee кинонд тоглохоос гадна киноны дууны үг дээр ажиллажээ. Дуунд жүжигчин Баатархүү, Бямбацогт нар реп хийж байгаа юм байна.
Сэтгэгдэл (1)