
Загвар зохион бүтээгч Г.Золцэцэг өнгөрсөн сарын 15-17-нд АНУ-ын
Нью-Йорк хотноо болсон “International Couture fashion week”-д амжилттай
оролцоод ирсэн билээ.

Загвар зохион бүтээгч Г.Золцэцэг өнгөрсөн сарын 15-17-нд АНУ-ын Нью-Йорк хотноо болсон “International Couture fashion week”-д амжилттай оролцоод ирсэн билээ. Тэрбээр Нью-Йоркт анхлан танилцуулсан “Katya Zol” брэндийн 17 хувцастай коллекцоо монголчууддаа үзүүлж загварын үдэшлэг хийхээр болжээ. Тэр шоу нь энэ сарын 16-нд “iloft function house”-д болох бөгөөд үдэшлэгт улс төр, урлаг соёлын хүндтэй эрхмүүд уригджээ. 40 мянган төгрөгийн үнэтэй тасалбартай загварын үдэшлэгийн үеэр удахгүй Европт өөрийн загвараа танилцуулахаар зэхэж байгаа Д.Энхмаа бүтээлүүдээ танилцуулах юм байна.