Нефть импортлогч “Шунхлай” компани өчигдөр оройноос бензинийхээ үнийг 50 төгрөгөөр нэмсэн билээ. Тус компани АИ-92 шатахуун болон дизель түлшний үнийг литр
тутамд нь 50 төгрөгөөр нэмсэн бөгөөд АИ-92 шатахууныг
1720 төгрөг, дизель түлшийг 1850 төгрөгөөр худалдаалж байна.
Үнэ нэмсэн шалтгааныг “Шунхлай” ХХК-ийн төлөөллөөс асуухад “Одоогоор энэ талаар хариу өгөх боломжгүй байна” гэсэн юм. Тус компани шатахууны үнийг нэмнэ гэдгээ өчигдөр ШӨХТГ-т бичгээр мэдэгджээ. Харин ШӨХТГ-аас энэ талаар тодруулахад "Энэ талаар ярилцаж байна. Шалгахуулахаар ажлын хэсэг гаргаж байна" гэсэн хариуг өглөө.

Т.Хулан
Сэтгэгдэл (2)