
Харилцаа холбооны зохицуулах хорооноос радио давтамж ашиглах эрхийн
бичиг эзэмшиж байсан нэр бүхий аж ахуйн нэгж, байгууллага болон иргэдэд
тухайн эрхийн бичгийн хугацаагаа сунгуулах талаар мэдэгдэл хүргүүлсэн
байна.

Харилцаа холбооны зохицуулах хорооноос радио давтамж ашиглах эрхийн бичиг эзэмшиж байсан нэр бүхий аж ахуйн нэгж, байгууллага болон иргэдэд тухайн эрхийн бичгийн хугацаагаа сунгуулах талаар мэдэгдэл хүргүүлсэн байна. Гэвч тус хороонд сунгуулах талаар эргэж хандаагүй 84 байгууллага байсан ба тэдгээр байгууллагуудын эрхийг албан ёсоор цуцлахаар болсон байна. Иймээс тус ХХЗХ-оос нэр бүхий аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд “Радио долгионы тухай” хуулийн 19.2.7 дахь хэсэгт заасны дагуу ашиглаж байсан радио станцынхаа үйл ажиллагааг бүрэн зогсоож, антенн тоног төхөөрөмжөө буулгах арга хэмжээг хэрэгжүүлэхийг шаарджээ.
Сэтгэгдэл (2)