

Ноён Ши Жинпин өнгөрсөн 11 дүгээр сард Коммунист намын Ерөнхий нарийн даргаар сонгогдсон бөгөөд долоо хоногийн өмнө эхэлсэн Ардын төлөөлөгчдын улс төрийн зөвлөлдөх чуулганы сүүлийн өдөр Ху Жинтаогийн суудлыг албан ёсоор авсан байна.
Харин ерөнхий сайд буюу Коммунист намын дэд даргад батлагдах Ли Кэкиань баасан гарагт Вэнь Жибаогийн суудлыг залгамжлан авах юм байна.
Хамгийн сонирхолтой нь Ши Жинпин 3000 төлөөлөгчдийн 100 хувийн саналаар батлагдаж чадаагүй хэмээн “BBC” онцолжээ. Түүнийг БНХАУ-ын Ерөнхийлөгчөөр батлахад 2952 төлөөлөгч зөвшөөрсөн байна. Ши Жинпин нь БНХАУ-ын Ерөнхийлөгч, Ардын чөлөөлөх армийн тэргүүн гэсэн тодотголыг албан ёсоор хүртжээ.
Д.Идэр
Сэтгэгдэл (2)