Өнгөрсөн хоногт цагдаагийн байгууллагад дээрмийн гурван хэрэг
бүртгэгджээ. Тухайлбал, Баянгол дүүргийн 17 дугаар хороонд 15.00 цагийн
үед 13 настай эрэгтэй И-г үл таних хоёр хүүхэд дээрэмдэж эд зүйлсийг нь
булаажээ.

Өнгөрсөн хоногт цагдаагийн байгууллагад дээрмийн гурван хэрэг бүртгэгджээ. Тухайлбал, Баянгол дүүргийн 17 дугаар хороонд 15.00 цагийн үед 13 настай эрэгтэй И-г үл таних хоёр хүүхэд дээрэмдэж эд зүйлсийг нь булаажээ. Цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллан, хэргийг үйлдэл дээр нь таслан зогсоосон байна. Хэргийг 16 настай эрэгтэй А гэгч найзтайгаа үйлдсэн аж. Тиймээс тэднийг дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгаж эхэлжээ.