
Мал сүүний урамшууллын журмыг ирэх бямба гарагийн Засгийн газрын
хуралдаанд оруулж, хэлэлцэх тухай Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас
мэдээлжээ.

Мал сүүний урамшууллын журмыг ирэх бямба гарагийн Засгийн газрын хуралдаанд оруулж, хэлэлцэх тухай Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас мэдээлжээ. Одоогоор журмыг холбогдох яамд, агентлаг, бизнес эрхлэгчид, түүхий эд бэлтгэн нийлүүлэгчдийн төлөөллөөс багтсан ажлын хэсэг боловсруулсан бөгөөд хэрэв Засгийн газрын хуралдаанаар эцэслэн шийдвэрлэвэл үйлдвэр, цехэд тушаасан мал, сүүний хариуд урамшууллын мөнгө өгөх юм байна. Ноосонд урамшуулал өгдөг шигмал, сүүнд урамшуулал тооцох тогтолцоог өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сард Хүнсний тухай хуулиар баталсан билээ.