
Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 92 жилийн ойн баярт зориулсан нийслэлийн иргэдийн 3 үеийн төлөөллийн уулзалт, цэнгүүн яг одоо СТӨ-д болж байна. Уулзалтад нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл ,нийслэлийн Засаг даргын орлогч нар, дүүргүүдийн ИТХ-ын дарга, Засаг дарга нар болон Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын удирдлагууд оролцож байна