
МЗХ-ны Урлагийн болон Спортын хороод хамтран нийслэлийн Ерөнхий боловсролын 35-р дунд сургуулийн сурагчидтай нөхөрсөг уулзалтыг маргааш 15.00 цагаас хийхээр болжээ. Уулзалтанд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн аварга Э.Бадар-Ууган, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дэлхийн аварга Х.Цагаанбаатар,
Монгол Улсын гавьяат тамирчин, спортын бэлтгэлийн төвийн захирал
Б.Наранбаатар, “ТВ коктейль” хамтлагийн ахлагч, жүжигчин Э.Цолмонбаяр,
“Мотив” хамтлагийн уран бүтээлчид оролцох юм. “Спирт бус спортыг сонгоё” аяныг санаачилж энэхүү уулзалтаа зохион байгуулж байгаа учир спортыг сонгосон аль ч сургууль тэд хүрэлцэн очих юм.


Сэтгэгдэл (1)