
- 09.00 цагт Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын хурлын танхимд ”Барилгын салбар дахь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа” сэдэвт аяны нээлт болно.
- 16.00 цагаас зураач Ц.Бямбажавын “Дэлгэртүгэй” уран бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт Монголын Урчуудын эвлэлийн танхимд болно.
- 12:30 цагт ”Монгол ньюс” мэдээллийн төвд ССАЖЯ, Төрийн өмчийн хороо хамтран Лениний музейн асуудлаар цаг үеийн мэдээлэл хийнэ.
- “Хаврын урилга” яруу найргийн сонгодог үдшийг тухай хэвлэлийн бага хурал “Зууны мэдээ” сонины байранд “Үндэсний мэдээллийн төв”-д 10.00 цагт болно.
- Мөн тус төвд 11.00 цагаас хадгаламж зээлийн хоршооны хохирогчид Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандах талаараа мэдээлэл хийнэ. Хохирогчдын хураалгасан 10 гаруй үл хөдлөх хөрөнгийн дуудлага худалдаанд хийсэн шалгалтын дүнг тэд задлахаар болжээ.
-Өнөөдөр 09.00-12.00 цагийн хооронд БГД-ийн ЗДТГ-ын байранд төрийн албан хаагчид цусаа өгч, донор болно.
-Өнөөдөр 10.00 цагт Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэнд монголчууд хонины бүдүүн ноос боловсруулах шинэ технологи нэвтрүүлж, жилд 8,0 тонн ”хонины ноолуур” ялгах хүчин чадалтай үйлдвэр байгуулснаа зарлаж нээлтээ хийнэ.
-Өнөөдөр 09.00 цагт Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын хурлын танхимд ”Барилгын салбар дахь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа” сэдэвт аяны нээлт болно.
МН мэдээллийн төвд
11.00 цагт МҮЭ-ийн холбооны хүчин төгөлдөр XX их хурлыг хуралдуулах асуудлаар ҮЭ-ийн хороодын дарга нарын эрх ашгийг хамгаалах хөдөлгөөнөөс хэвлэлийн бага хурал зарлалаа.
11.30 цагт Монгол Улсад Артишок-Эрүүл мэндийн ундаа, зохицуулах үйлчилгээтэй хүнс MNS 6368:2012 батлагдаж гарсантай холбогдуулж тус стандартыг боловсруулахад оролцсон эрдэмтэн, мэргэжилтнүүд мэдээлэл хийнэ.
12.00 цагт Сэтгэл судлаач С.Зэсэнхүү төрийн удирдлагад сэтгэл зүйн салбарыг ашиглах талаар Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, нийслэлийн Засаг даргад өргөх бичиг барих ажээ. Энэ талаарх мэдээллийг сонирхоорой.
12.30 цагт ССАЖЯ, ТӨХ-ноос Лениний музейтэй холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
13.00 цагт “Даяар Монгол” хөдөлгөөнөөс гуравдугаар сарын 18-нд автопарад зохион байгуулж, Хийморийн овоог цэвэрлэх талаар мэдээлэл хийнэ.