
Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр 09 цагаас Хангарьд ордны 14 давхарт болно. Өнөөдрийн хуралдаанаар Иргэнд гэр бүлийн хэрэгцээнд өмчлүүлэх боломжтой газрын байршлын тухай, Улаанбаатар хотын инженерийн шугам сүлжээний мэдээллийг Хот байгуулалтын нэгдсэн санд оруулах тухай зэрэг асуудлыг хэлэлцэх юм.