зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Тохь тухтай эмнэлэг нэгээр нэмэгджээ

2013-3-15
0
ЖИРГЭХ
                                                           
ok
          Хаврын урин дулаан цаг ирсэн ч энэ улиралд хүмүүсийн биеийн дархлаа суларч, хууч өвчин сэдрэх хандлагатай байдаг. Үүгээр ч зогсохгүй харшлын өвчин хам хүрээгээ тэлсээр байна. 
        Хаврын урин дулаан цаг ирсэн ч энэ улиралд хүмүүсийн биеийн дархлаа суларч, хууч өвчин сэдрэх хандлагатай байдаг. Үүгээр ч зогсохгүй харшлын өвчин хам хүрээгээ тэлсээр байна.

        Тиймээс харшлаас хэрхэн сэргийлэх вэ гэдэгт хариулт авахаар Арьс өвчин судлалын үндэсний төвийг зорьсон юм. Эл төв нь  шинээр баригдсан өргөтгөлдөө аль  хэдийнэ ороод тохижоод амжиж. Өвчиндөө шаналсан иргэд үүрийн таван жингээр урт дараалал үүсгэн хөмсөг зангидан зогсдог үе өнгөрчээ. Энд өвчтөн, нэг  эмчээр үзүүлж, оношлуулах боломж бүрдсэн нь олзуурхууштай. Хотын өнгө үзэмжид ч гэрэл нэмсэн, хүмүүсийн тав тухыг хангаж өгсөн ийм газар нэгээр ч болтугай нэмэгдсэн нь  сайшаалтай. Шинэ өргөтгөл нь цахим системд шилжсэн учир иргэд үйлчлүүлэхэд ч амар, цэвэр тохилог орчинтой гээд энд давуу тал олон байв. Адаглаад эмч нарын ажлыг хөнгөвчилж өгсөн тухай эмнэлгийн ажилчид ам уралдан ярьж байна.
ok
    Ингээд уншигчиддаа арьс гоо заслын тэргүүлэх зэрэгтэй их эмч, поликлиникийн эрхлэгч Б.Оюуны яриаг хүргэе.

Snapshot_2013-03-14_172258    -Хаврын улиралтай зэрэгцэн харшилтай хүмүүсийн харшил сэдэрдэг гэх юм. Ийм хүмүүс харшлаас хэрхэн сэргийлэх талаар зөвлөгөө өгөхгүй юу?

-Хаврын улирал эхэлж байгаа учраас тоос, шороо ургамлын харшлууд сэдэрдэг. Тав дугаар сарын эхээр манай эмнэлэг дээр ургамлын харшлын вакцин хийдэг. Харшлынхаа вакцинд хүмүүс хамрагдаж эхлэх байх.  Урьд нь ямар харшилтайгаа мэдээд сорил тавиулсан хүмүүс тавдугаар сарын нэгнээс эхлээд вакцины эмчилгээнд ордог.  

-Харшлын сорил тавиулаагүй хүн дур мэдэн эмчилгээ хийлгэх боломжгүй гэж ойлгож болох уу?

-Хэрэв өөрийгөө ямар харшилтайгаа мэдэхгүй бол сорил тавиулж харшлаа тодорхойлуулах хэрэгтэй. Мөн илэрч байгаа шинж тэмдгээр нь мэдэж болно. Тухайлбал, ургамлын харшилтай хүний шинж тэмдэг  хамар нь битүүрээд нүд, хоёр чихнийх нь суваг загатнаж илэрдэг. Ийм шинж тэмдэг илэрсэн  хүмүүс  яаралтай манай төвд хандаж вакцин эмчилгээнд орж болно.

-Вакцин эмчилгээг ямар хугацаанд хийлгэж байж  үр дүнгээ өгөх  вэ?

-Вакцин гурван жил дараалан хийлгэвэл харшлын сэдрэлт намддаг ач холбогдолтой.

-Хавар, зуны улиралд нарнаас харшилдаг  хүмүүс их болжээ. Тэдгээр хүмүүс харшлаа сэдрээхгүйн тулд юун дээр анхаарах ёстой вэ?

 -Нарны идэвхжилт эхэлж байгаатай холбоотой тун удахгүй нарны харшлууд илэрч эхэлнэ. Одоогоор нарнаас харшилсан хүн цөөхөн ирж байна. Нарны харшилтай хүмүүс ч гэсэн урьдчилан эмчилгээ хийлгэж болно. Нарнаас хамгаалах тос сайн хэрэглэж,  малгай өмсөж, нүдний шил зүүх хэрэгтэй. Гэхдээ хамгийн гол нь хоолны дэглэм сайн барих нь чухал. Сармис, халуун ногоотой хоол, хоол амтлагч, хийжүүлсэн ундаа зэргийг бага идвэл зохистой.

-Харшил хэдэн төрөл байдаг вэ?

-Хүрээлж буй бүх зүйл биднийг харшлуулж болно. Хувь хүний өөрийнх нь мэдрэх чанараас болоод харшил гардаг. Хүн болгон харшилтай болохгүй. Харшилд мэдрэмтгий, ээж, аав нь харшилтай байсан хүмүүс харшилтай болох боломжтой.

-Тэгэхээр харшил удамшдаг гэсэн үг үү?

-Харшил удамшина гэж хэлэхэд хэцүү. Гэхдээ ээж, аав хоёр нь хоёулаа харшлын шинж тэмдэгтэй байх юм бол хүүхэд нь өвдөх магадлал өндөр.

-Хамгийн элбэг байдаг харшил юу вэ?

-Улирлын чанартай харшлууд байна. Мөн эмийн харшилтай хүмүүс олон байдаг. Энэ нь ихэвчлэн эмийн тунг хэтрүүлсэн. Эсвэл өмнө нь харшилж байсан эмээ дахин ууснаас харшил үүсгэдэг.  Яаж харшлахгүй байх вэ гэхээр хоолоо л зөв тохируулах хэрэгтэй.  Халуун ногоотой хоол, хоол амтлагч зэргийг тодорхой хэмжээгээр багасгаж зөв хооллох ёстой. Нэг юманд харшлаад эхэлчихэл юм бол дахих магадлал өндөр. Тиймээс эртнээс сэргийлэх хэрэгтэй.

-Харшил  бүрэн эдгэдэг үү?

-Юунд харшилтайгаа тодорхойлоод тэр зүйлээсээ хол байвал харшил арилна.  Харшил өгч буй зүйлдээ хүрч, хэрэглээд л  байвал улам нэмэгдэнэ.

-Хавар болохоор харлаж сэвх үүсэхээс гадна залуусын нүүрэн дээр батгашилт явагддаг. Энэ нь бас улирлын чанартай юу?

-Батгыг дөнгөж ганц, хоёр гарч эхлэхэд нь эмчлүүлэх хэрэгтэй. Гэтэл залуучууд өөрсдөө оролдож, шахдаг. Элдэв янзын тос, маск түрхэж ихэсгэдэг.  Тэр үед батга удаан эдгэдэг. Тосны булчирхайн үйл ажиллагаа ихэсч, бодисын солилцоонд өөрчлөлт орсноос батга гарна. Гормоны өөрчлөлтөөс ч болж батга гардаг.
Snapshot_2013-03-14_172609
    Ямартаа ч эмнэлгийн үйл ажиллагаатай  танилцаад,  зөвлөгөө авлаа. Эмч нарын хаалганы гадаа "welcome" буюу тавтай морил гэсэн хаягийг хаджээ. Энэ нь эмчлүүлж байгаа хүмүүсийг элэгсэг дотноор хүлээж авч байгааг илтгэж буй хэлбэр юм. Түүнчлэн ариун цэврийн өрөө, хүлээлгийн танхим нь цэвэрхэн, тухтай болжээ. Бүх эмнэлгүүд үйлчлүүлэхэд тохь тухтай, найрсаг үйлчилгээтэй, өвчтөнд хүндрэл бэрхшээлгүй болчихвол сайн хэрэг.
Snapshot_2013-03-14_172455
Snapshot_2013-03-14_172422
Snapshot_2013-03-14_172348
Snapshot_2013-03-14_171822
Snapshot_2013-03-14_171743
Snapshot_2013-03-14_172017
Snapshot_2013-03-14_171716
Д.Ундрах /24tsag.mn/
 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • ххх (112.72.13.209)
    Хаяг нь хаана вэ
    2015 оны 08 сарын 19 | Хариулах
  • Уншигч (103.23.51.2)
    Амжилт хүсье. Сайхан эмнэлэг болсон байна лээ. Бас харшлын талаар зөвлөгөө өгсөн Оюун эмчидээ баярлалаа
    2013 оны 07 сарын 06 | Хариулах
  • (210.89.232.110)
    sain baina shtei, owoo doo
    2013 оны 03 сарын 16 | Хариулах
  • (203.194.114.157)
    Hudlaa biched bhiin. Orhod pig dvvren huntei l bdg sh. 2 gishgeed coorchdog ulavch 100-r zarj damldag. Vvdend n neg hashgichsan erguu avgai orilood l. Erted neg orhod bohir n haliad hvn togthiin argagui bsn.yadj bhad irgenii bvrtgel medeelliin tov gej buzar gazar mashinuud n ood oodoso haraad angaigag zogscon boon gacaa. Vneheer durgui hvrsen shv
    2013 оны 03 сарын 16 | Хариулах
  • (202.9.47.130)
    Sain bna shde. like
    2013 оны 03 сарын 15 | Хариулах
  • mmmm (182.160.52.214)
    bolj bna shte mongold negch gesen iim shine zuil newter ch bga n zarimdaa enelegt uzuulhees hurtel durgui hurdeg baisan shuu oichir gej uneheer hetsuu owdoj ydaj bhda hurtel oichirlood l neg orno getel neg emchees nogoo emchluu yw gene tegee l dahiad l oichirlood daraagiin emchdee oroh jisheenii unen yadargaatai shuu. iim bdag gewel saihan l bna.
    2013 оны 03 сарын 15 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Щелкунчик – Цөмөгч цэрэг ба хулганы хаан” хүүхдийн жүжгийг үзэгчдийн хүсэлтээр хоёрхон удаа толилуулна
    5 мин
  • ХЗБХ: Улсын ерөнхий прокурорын орлогчоор М.Чинбатыг томилохыг дэмжив
    12 мин
  • Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ
    19 мин
  • ХХБ-ны Хуримтлалтай Монгол-2025 аяны 11-р сарын азтай 50 харилцагч тодорлоо
    22 мин
  • Монголчууд ой тогтоолтын ДАШТ-ээс 66 медаль хүртэж "Дэлхийн аварга" боллоо
    28 мин
  • Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих транзит тээврийн урсгал саарна
    50 мин
  • “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа
    3 цаг 7 мин
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
    3 цаг 13 мин
  • ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД БҮРТГЭГДСЭН 6 ГЭМТ ХЭРЭГ ТУТМЫН 1 НЬ СОГТУУГААР ҮЙЛДЭГДЭЖ БАЙНА
    3 цаг 50 мин
  • Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Нийслэлийн түргэн тусламжийн төвд ажиллаж байна
    4 цаг 19 мин
  • СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
    5 цаг 9 мин
  • Монос, Офицер, МИТС-ийн олон түвшний уулзварын загвар зураг батлагдаад байна
    5 цаг 12 мин
  • Улаанбаатар хот агаарын бохирдлоор эхний тавд бичигддэг байсан бол энэ жил 19-д жагсаж байна
    5 цаг 52 мин
  • Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ
    8 цаг 1 мин
  • Г.Шийрав: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна
    8 цаг 15 мин
  • Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    8 цаг 23 мин
  • Улаанбаатарт өдөртөө -10 хэм хүйтэн байна
    8 цаг 28 мин
  • С.Наранцогтыг Монголбанк руу дэвшүүлэх нь Д.Амарбаясгаланг Г.Занданшатар гөрдсөн гэсэн үг үү?
    8 цаг 30 мин
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
    8 цаг 46 мин
  • Монголоос явахдаа заавал авч явдаг хоол — “Талын Монгол” брэнд
    Өчигдөр 16 цаг 59 мин
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Австралид 16-аас доош насныханд TikTok, Facebook, YouTube, X, Reddit зэргийг хориглож эхэллээ
  • Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • Г.Шийрав: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК